"Бодлогын түвшний авлига" ойлголт, дэлхийн хандлага


2015/01/23  2673   0


ӨМНӨХ ҮГ

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2013 оны 4 сарын 27-28-нд Улаанбаатар хотод болж, нэг салбар хуралдаанаараа “Авлигаас сэргийлэх, ил тод байдлыг дэмжихэд эмэгтэйчүүдийн оролцоо: олон улсын болон Монголын туршлагаас суралцах зүйлс” гэсэн асуудлыг хэлэлцэхэд оролцсон маань нийгэмд бугшсан аливаа авлигаас урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг дэмжихэд эмэгтэйчүүд манлайлан оролцох ёстой юм байна гэсэн гүн сэтгэгдлийг үлдээсэн юм.

Тиймээс АНУ-ын олон улсын хөгжлийн агетлагаас Монгол улсад хэрэгжүүлж буй Засаглал ил тод байдлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Азийн сангаас “Өндөр түвшний авлигын талаарх ойлголт мэдлэг” төслийн санхүүжилтийг хүссэн юм. Тус төслийг хэрэгжүүлэхээр зорьсон “Эмэгтэй удирдагч сан” ТББ 2013 оны намар Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, АТГ-тай хамтарч хэрэгжүүлсэн “Монгол улсад шударга ёсны үндэсний тогтолцоог бэхжүүлж, авлигатай тэмцэх стратеги” хөтөлбөр боловсруулах төсөл, 2004 оны хавар Монголын эмэгтэйчүүдийн сан\МОНЭС\ ТББ-тай хамтарч хэрэгжүүлсэн “Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа”-ны дүнг Нийслэлийн 9 дүүргийн иргэдээр хэлэлцүүлэх ажилд идэвхитэй хамтарч оролцсон туршлагад үндэслэн санхүүжилт гаргаж дэмжсэн Азийн санд гүн талархал илэрхийлж, тус төслийн хүрээнд гаргаж байгаа “Бодлогын түвшний авлига: ойлголт дэлхийн хандлага” номыг Та бүхний гар дээр тавьж байгаадаа баяртай байна.

Энэ номын эх материалыг МУИС-ын ХЗС-ийн багш М.Уянга гарын авлага хэлбэрээр бэлтгэж, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комисар Б. Бат-Отгон хянан тохиолдуулсан нь тохиолдлын зүйл биш бөгөөд манай эмэгтэйчүүд ийм хэмжээнд өсөн дэвжиж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах “тэнхээтэй” болсныг харуулж буй хэрэг юм.

Асуудлыг анх зориглон барьж авч, үр дүнд хүртэл зүтгэхэд төслийн багийнхан маань ч чадах чинээгээрээ идэвхитэй ажилласанд талархаж, Та бүхний хүчин чармайлтгүйгээр энэ ном уншигчдын гар дээр очих боломжгүй байсан гэдгийг энд цохон тэмдэглэж байна.

Монгол улсад өндөр түвшний, бодлогын, улс төрийн болон өөр юу гэж нэрлэх боллоо ч тухайн ойлголтын мөн чанар, хэлбэр, онцлог бусад авлигаас ялгагдах ялгааг маш энгийн ойлгомжтойгоор тайлбарлаж чадсан энэ ном бодлогын түвшний авлигын талаарх ирээдүйн эрх зүйн зохицуулалтыг боловсруулах, хэлэлцэн шийдвэрлэх албан тушаалтнуудад гарын авлага болох боломжтой болсон болно.

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, түүнтэй тэмцэх ажлыг зохион байгуулахад идэвхитэй оролцож байсан бидэнд 2003 онд Монгол хэл дээр хэвлэгдсэн Жереми Поупын “Авлигын эсрэг сурвалж бичиг”, албан бус орчуулгатайгаар 2009 онд Монгол хэл дээр хэвлэгдсэн “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн техникийн удирдамж”-аас өөр материал бараг байхгүй байсныг энд бас дурдах хэрэгтэй боловуу.

Шударга ёсны төлөөх бидний эрэл хайгуулын эхний алхмуудын нэг болох “Бодлогын түвшний авлига: ойлголт, дэлхийн хандлага” хэмээх энэхүү ном манай улсад гажуудаад байгаа олон бусармаг явдлыг засахад түүчээ болон мэндэлж байна. Бидний хичээл зүтгэл таны оюуны мэлмийгээр ивээгдэн тэтгэгдэх болтугай.

Номын цагаан буян оршиг.

“Өндөр түвшний авлигын ойлголт мэдлэг”
төслийн удирдагч, хуульч, судлаач
В.УДВАЛ

Энэхүү номыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх