БНХАУ-ын Хянан шалгах яам /Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний товчоо/-ны төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцлаа


2014/11/24  1024   0


Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын урилгаар БНХАУ-ын Хянан шалгах яам /Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний товчоо/-ны дэд сайд, Төв хянан шалгах багийн дарга Нин Яньлин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. 

Авлигатай тэмцэх газар олон улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, авлигатай тэмцэх талаар бусад улс орны туршлагыг судлах, суралцахад анхаарч ажилладаг. Энэ зорилт, үйл ажиллагааныхаа хүрээнд БНХАУ-ын Хянан шалгах яам /Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний товчоо/-тай ажлын холбоо тогтоон хамтран ажиллаж байна. 

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын авлигатай тэмцэх байгууллагын хооронд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр байгуулсан санамж бичгийн дагуу НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх талаар харилцан мэдээлэл солилцох, техникийн туслалцаа үзүүлэх, ажилтнуудаа сургах зэргээр ажилладаг юм. Айлчлалын бүрэлдэхүүнд Төв хянан шалгах байгууллагын Тэргүүн даргын орлогч Зэн Минзи, Төв хянан шалгах багийн дэд дарга Чи Ли, Төв хянан шалгах байгууллагын дарга Лю Хайфэн, Хянан шалгах яамны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга Чэнь Лун, Төв хянан шалгах багийн дэд дарга Шү Шү нар оржээ. 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх