47 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав


2020/06/18  814   0


Авлигатай тэмцэх газар 2020 оны 6 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Өнгөрсөн долоо хоногт 7 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 47 мэдүүлгийг хянан шалгажээ. Хянан шийдвэрлэсэн 12 мэдүүлгээс зөрчилтэй 2, зөрчилгүй 2, зөрчилд тооцохгүй анхааруулсан 8 байв.

Одоогоор ажиллагаанд 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.

Write comment