Авлигатай тэмцэх газрын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо


2020/01/06  698   0


Авлигатай тэмцэх газрын 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр болов. Тайлангийн хурлаар өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар болон ирэх онд дэвшүүлсэн зорилтуудын талаар хэлэлцлээ. Тайлангийн хурлын төгсгөлд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нийт алба хаагчдад дараах чиглэлээр үүрэг өглөө. Үүнд:

  • Авлигатай тэмцэх газрын ойрын хугацаанд баримталж ажиллах бодлого, чиглэлийг багтаасан 4 жилийн стратеги төлөвлөгөө батлагдсан. Нийт хэлтэс, албад энэхүү стратеги төлөвлөгөөтэй уялдуулан үйл ажиллагаагаа төлөвлөж ажиллах;
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2 дахь шат эхэлж байна. Тиймээс хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах. Засгийн газар, яам, агентлагийн хариуцан хэрэгжүүлэхээр заасан ч өнөөг хүртэл тунхагийн шинжтэй байгаа зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллах;
  • Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд бодит ахиц дэвшил гаргах. Авлигатай тэмцэх газар байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл төрийн албан хаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр хангалттай ажилласан. Одоо хууль зөрчвөл хатуу хариуцлага ярих хэрэгтэй. Харин авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг иргэд рүү чиглүүлж явуулна. Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, чадавхжуулан хүчтэй хяналтын тогтолцоо бий болгох;
  • Нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах ажилд өөрчлөлт, шинэчлэлт хийгдэнэ. Үүнд үйл ажиллагаагаа уялдуулан чиглүүлэх. “Үндэслэлгүй хөрөнгөжих” зөрчлийн шийдвэрлэлтийн түвшинг ахиулах, “эрх бүхий албан тушаалтан”-уудыг чадахижуулах;
  • Иргэд, олон нийт Авлигатай тэмцэх газраас нэг л зүйлийг хүсдэг. Тэр нь эрүүгийн хэргийн шийдвэрлэлт юм. Тийм ч учраас сүүлийн хагас жилд олны анхаарал татсан, нийгэмд хүлээлт үүсгэсэн авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэхэд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, түлхүү анхаарал хандуулан ажиллалаа. Үүний үр дүн ч гарч хуульд заасан харьяаллын 1559 үйлдэлтэй, 481 холбогдогчтой, 1300 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 156 буюу 12.0 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн. Үүнээс 68 хэрэг буюу 43.6 хувь нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн дүнтэй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 62.7 хувьтай байна. Мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд шуурхай явуулахад анхаарч ажиллах;
  • Нийт албан хаагчдаас албаны нууцлал хангаж, хувийн ур чадвар, өндөр ёс суртахуун, ёс зүйтэй ажиллахыг хатуу шаардах болно гэв.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх