“Танай хороонд” иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулав


2019/10/04  839   0


Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Авлигын эсрэг олон улсын өдрийг угтаж “Танай хороонд” иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн 6 болон Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийг хамруулан өнөөдөр зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт авлигаас урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд иргэд, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор уг соён гэгээрүүлэх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.

Өдөрлөгийн үеэр Авлигатай тэмцэх газрын ажилтнууд авлигын хор хөнөөлийг эдийн засгийн агуулгаар ойлгуулах, авлигатай тэмцэхэд иргэд ямар үүрэгтэйг ярьж таниулан, авлигын гэмт хэргийн талаар мэдээлэл хийж, иргэдийн дунд бичил хэлэлцүүлэг, асуулт, хариултын тэмцээн явууллаа. Түүнчлэн ашиг сонирхлын зөрчил болон иргэд төрийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй хэрхэн танилцаж, хяналт тавих боломжтой талаар зөвлөгөө, мэдээлэл өгөв.

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан соён гэгээрүүлэх өдөрлөгт Улсын гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал оролцож, шударга ёсны төлөө санаа зориг нэгтэй байж дуу хоолойгоо нэгтгэн тэмцэхийг иргэдэд уриаллаа. СУИС-ийн театрын урлагийн оюутнууд жүжигчилсэн тоглолт үзүүлж авлигын хор хөнөөлийг иргэдэд урлагийн хэлээр танин мэдүүлэв.

Авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэдийг өргөнөөр татан оролцуулах, иргэдийн хууль эрх зүйн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, төрийн албан тушаалтны үйл ажиллагааг иргэд, олон нийтийн зүгээс эрч хүчтэйгээр хянах зорилготой зохион байгуулж буй “Танай хороонд” иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөгийг цаашид нийслэлийн бүх хороонд тусгай хуваарийн дагуу хийхээр Авлигатай тэмцэх газар төлөвлөж байна.


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх