“Синхуа” агентлаг Монгол дахь авлигатай тэмцэх ажлын талаар мэдээлжээ


2018/10/26  398   0


“Синхуа” агентлаг Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны талаар мэдээлжээ.

“Монгол Улс боловсролын салбар дахь авлигатай тэмцэх ажлаа эрчимжүүлж байна” хэмээх гарчигтай уг мэдээг дор бүрэн эхээр орчуулан хүргэе.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар тус улсын боловсролын салбар дахь авлигатай тэмцэх ажлаа эрчимжүүлж байгаа гэж тус байгууллагын төлөөлөгч өнгөрсөн баасан гарагт хэлсэн байна. “Боловсролын салбар дахь авлигатай тэмцэх эрчимжүүлсэн кампанит ажлыг саяхан явуулж эхэлсэн. Цаашид бид илүү их хичээл зүтгэл гарган ажиллаж, энэ салбар дахь авлигыг бүрэн байхгүй болгоно” гэж АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Түвшинсайханы Баярхүү сар бүр хийдэг хэвлэлийн хурал дээр хэлжээ. Энэ кампанит ажлын хүрээнд хоёр долоо хоногийн өмнө хүүхдээ сургуульд оруулах гэсэн эцэг эхчүүдээс Улаанбаатар хотын Нэгдүгээр сургуулийн захирал Гэндэнжамцын Бум-Эрдэнэ хахууль авч байхад нь баривчилсан гэж тус байгууллагаас мэдээлжээ. Нэгдүгээр сургууль нь Монгол Улсад хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг юм байна. Бум-Эрдэнийг баривчилснаас долоо хоногийн дараа АТГ бас нэгэн нэр хүндтэй Шинэ эхлэл олон улсын дунд сургуулийн захирлыг хахууль авч байхад нь баривчилжээ. Улаанбаатар хотын хүн ам их учраас хүүхдээ нэр хүндтэй сургуульд оруулах тийм ч амаргүй байдаг байна. 2017 оны сүүлийн байдлаар Монгол Улсын 3 сая хүн амын тал нь Улаанбаатар хотод амьдардаг болжээ. Авлигатай тэмцэх чиг үүргийг Авлигатай тэмцэх газар хэрэгжүүлдэг юм байна.

 Мэдээллийн эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх