АНУ-ЫН ХОЛБООНЫ МӨРДӨХ ТОВЧООНЫ ТӨЛӨӨЛӨГЧ РОБЕРТ СТЮАРТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


2018/04/05  1500   0


Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Монгол, Хятад улсын хууль сахиулах байгууллагуудыг хариуцсан Холбооны мөрдөх товчооны төлөөлөгч Роберт Стюартыг хүлээн авч уулзаж, хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал Холбооны мөрдөх товчооны төлөөлөгч Роберт Стюартыг Монгол Улсад хийж буй албан томилолтынхоо үеэр цаг зав гаргаж хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар товч танилцуулав.

Ноён Роберт Стюарт Авлигатай тэмцэх газарт зочилж, уулзалт хийж байгаадаа баяртай байгаагаа мэдэгдэж, хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж болох арга хэмжээнүүдийн талаар ярилцсан.

Уулзалтын төгсгөлд Х.Энхжаргал хоёр байгууллагын хооронд эрүүгийн хэрэг хамтарч шалгах, мэдээлэл солилцох, сургалт зохион зэргээр хамтран ажиллах тухай албан бичгээ гардуулж, цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх