С.Баярцогт нарыг яллагдагчаар татаж, цагдан хорих саналаа прокурорт хүргүүллээ


2018/04/02  3076   0


Авлигатай тэмцэх газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар татан шалгах шаардлагатай гэж үзэж саналаа прокурорт өнөөдөр хүргүүллээ.

Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгагдаж буй Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг цаашид яллагдагчаар татаж цагдан хорих шаардлагатай гэж үзсэн байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Баярцогт нарыг яллагдагчаар татах, үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа Нийслэлийн Прокурорын газарт тавьсан бөгөөд прокуророос цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх үргэлжлүүлэн цагдан хорих эсэх асуудлыг маргааш шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх