Дэлхийн банкны хөрөнгө буцаах санаачилгын төлөөлөгчидтэй уулзав


2018/03/21  939   0


Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д хийсэн туршлага судлах айлчлалынхаа хүрээнд 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Дэлхийн банкинд зочилж,  Дэлхийн банк болон Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албаны хамтарсан Хулгайлагдсан хөрөнгийг буцаах “СтАР” санаачилгын мэргэжилтэн төлөөлөгчидтэй уулзаж, хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Дэлхийн банкны Нийтийн албаны салбарын асуудал хариуцсан нэгжийн ахлагч Жоел Туркевитз өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд манай улсын хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын санхүүгийн болон авлигын гэмт хэргийг илрүүлж, шалгах чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, зөвлөгөөн, Авлигатай тэмцэх газрын хөрөнгө, орлогын бүрдүүлэлт, хяналт шалгалтын цахим системийг хөгжүүлэх төслүүдийг амжилттай зохион байгуулж ирснийг онцлоод шинээр хэрэгжиж буй төсөлд тусгах саналуудын харилцан ярилцав. 

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, хөрөнгө, орлогын бүрдүүлэлт, хяналт шалгалтын цахим системийг хөгжүүлэх, гарын авлага боловсруулах зэргээр дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Дэлхийн банк болон Хулгайлагдсан хөрөнгийг буцаах СтАР санаачилгын мэргэжилтнүүдэд талархаж, цаашид шинээр хэрэгжүүлэх төсөлдөө авлига, санхүүгийн гэмт хэргийг олон улсын хэмжээнд мөрдөн шалгах чиглэлд мэргэшүүлэх сургалтуудыг тусган оруулж, хамтын ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Уулзалтын төгсгөлд хоёр тал үргэлжлэн санал солилцож, нэмэлт ажлуудыг тусгахаар тохиролцсон байна.  

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх