1. Судалгааны зорилго
2. Судалгааны арга зүй, түүвэрлэлт
2.1 Судалгааны арга зүй
Судалгааг БНСУ-ын Транспэрэнси интернэшнл байгууллагаас боловсруулан арга зүйн дагуу анх 2008 онд Энэтхэг, БНСУ, Бангладеш, Монгол зэрэг оронд зохион байгуулсан юм. Манай улс энэхүү аргазүйн дагуу “Хүүхдийн шударга байдал” судалгааг 4 дэх удаагаа зохион байгуулаад байна.
Хүүхдийн шударга байдлын судалгааны асуулга нь нийт 12 асуултаас бүрдэж байгаа бөгөөд Хүснэгт 1-д харуулснаар хүүхдийн ёс зүй, ёс суртахуун, зөв төлөвшил, хууль ягштал сахих, авлигыг үл тэвчих байдлыг 3 түвшинд /танин мэдэхүйн, нөлөөллийн, зан үйлийн/ үнэлсэн юм.
Асуулт тус бүрт тухайн хүүхдийн санал нийлж байгаа эсэхийг үнэлүүлсэн бөгөөд шударга байдлын үнэлгээг 1-5 хүртэлх оноогоор үнэлсэн. Шударга байдлын үнэлгээ 5 руу ойртох тусам шударга, 1 рүү ойртох тусам шударга бус гэсэн утгыг илэрхийлнэ.
| Ёс зүй/Ёс суртахуун | Зөв төлөвшил | Хууль ягштал сахих | Авлигыг үл тэвчих |
Танин мэдэхүйн | 3 | 4 | 1 | 2 |
Нөлөөллийн | 6 | 5 | 7 | 8 |
Зан үйлийн | 9 | 11 | 10 | 12 |
Дээрх хүснэгтийн мөр, багана тус бүрт байгаа үзүүлэлтүүдээр дугаарласан 12 асуулт бүхий асуулгыг хүүхдүүдээр бөглүүлэх замаар судалгааг авсан.
Судалгааг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.