ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ШУДАРГА БАЙДЛЫН ИНДЕКС - 2008


2009/03/26  10236   1


Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас БНСУ, Бангладеш, Энэтхэг Улсын Трансдаренси Интернэйшнл байгууллага болон Хьюндай Судалгааны төвтэй хамтран анх удаа олон улсын хэмжээнд судалгаа хийж, түүнд тулгуурлан Хүүхэд, залуучуудын шударга байдлын индексийг гаргалаа.

Тус судалгааны үр дүнгийн талаар Грек Улсын нийслэл Афин хотноо 2008.10.31-нд зохион байгуулагдсан “Олон Улсын Авлигын эсрэг 13 дахь бага хурал”-д цаашид энэхүү судалгааны дүнг шударга ёсыг тогтооход хэрхэн ашиглах талаар хэлэлцлээ. Мөн энэхүү судалгааг олон улсын хэмжээнд өргөжүүлэн явуулах нь зүйтэй гэж үзэн 10 гаруй улс хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Шударга байдлын индекс нь 0-10 гэсэн үзүүлэлтээр хэмжигдэх бөгөөд тус үзүүлэлт нь 10луу ойртох тусам маш сайн, 0рүү ойртох тусам маш муу гэсэн үзүүлэтийг илэрхийлнэ.

Монгол Улсаас 5 аймаг 6 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 13-аас 18 насны 726 хүүхэд хамруулан 2008 оны 9 сард тус судалгааг авсан болно.


Хүүхэд, залуучуудын шударга байдлын индексээр Бангладеш, Энэтхэг, БНСУ, Монгол гэсэн дөрвөн улсыг харьцуулан харья. Шударга байдлын түвшинээрээ Бангладешийн хүүхэд, залуучууд дээрх 4 улс дөтөр түрүүлж Энэтхэг, Монгол удаалжээ. Харин БНСУ сүүл мушгиж байна.

ХҮЙСИЙН БАЙДЛААР ХАРЬЦУУЛСАН ҮЗҮҮЛЭЛТ

Тэгвэл хүйсийн харьцаагаар авч үзвэл дээлх дөрвөн орны охид, бүсгүйчүүд шадарга байдлаараа хөвгүүд, залуусаасаа илүүрхдэг ажээ.

ХОТ, ОРОН НУТГИЙН БАЙДЛААР ХАРЬЦУУЛСАН ҮЗҮҮЛЭЛТ

Судалгааг орон зайн хувьд авч үзвэл Бангладешийн орон нутагт амьдарч буй хүүхэд, залуус хотын иргэдийг бодвол илүү ёс суртахуунлаг аж. Энэ байдал Энэтхэг, БНСУ-д мөн ажиглагдаж байна. Харин Монгол Улсын хувьд хотынхон нь ч, захын дүүрэгт амьдардаг нь ч, орон нутгийнхан нь ч бараг ялгаагүй шахам асуудалд ханддаг юм байна. Гэхдээ хотод амьдардаг хүүхэд, залуус шударга байдлын түвшингээрээ арай бага хүвийг эзэлж байна.

НАСААР НЬ ХАРЬЦУУЛСАН ҮЗҮҮЛЭЛТ

Судалгааны дүнг төрсөн оных нь байдлаар харьцуулсан байна. БНСУ, Монгол Улсад нэгэн сонин зүйл ажиглагдса байна. Магадгүй нас ахих тусам хүний шударга байдал нь доройтдог гэсэн дүгнэлт хийж болох юм.

Сэтгэгдэл бичих


Зочин    124.158.88.13

Хариулах 2016 оны 08 сарын 22
Сайн байцгаана уу? Хүүхэд залуучуудын шударга байдлын судалгаа 2012, 2013, 2014, 2015-ыг бүрэн эхээр нь хаанаас татаж авч үзэж болох вэ?

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх