Газрын албаар үйлчлүүлж буй байгууллага, иргэдээс авсан судалгааны тайлан


2008/01/23  10028   0


Энэхүү судалгаанд газрын албаар үйлчлүүлж буй 201 иргэн оролцсон бөгөөд судалгааны зорилго нь Газрын албадын үйлчилгээний хүнд суртал чирэгдэл, ажилтнуудын зан харилцааны талаар иргэдийн байр суурь, Газрын албадын үйлчилгээндээ мөрддөг дүрэм, журам, төлбөр, хураамж амьдралд хэр нийцдэг талаарх байдлыг судлахад оршино.


1. Та газрын албаар хэдэн удаа үйлчлүүлж байна вэ?


2. Таныг газрын албаар үйлчлүүлэх явцад хүнд суртал, чирэгдэл хэр их учирдаг вэ?


3. Ямар төрлийн хүндрэл, чирэгдэл учирдаг болохыг Та хэлнэ үү.

1. Өргөдөл, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж өгөлгүй олон дахин явуулдаг         44,7%
2. Зөвхөн мөнгөтэй хүнд үйлчилдэг                                                                                        14,4%
3. Ажлын ачаалал ихтэй байдаг                                                                                              34,3%
4. Бусад                                                                                                                                          2,9%
5. Ялгавартай ханддаг                                                                                                               18,4%
6. Хээл хахууль шаарддаг                                                                                                           4,4%
7. Мэдээлэл нь ил тод бус                                                                                                          22,8%                                 
8. Иргэд хүлээж авах цагаар ажлын байран дээрээ байдаггүй                                       19,9%
9. Асуудлыг бие даан шийдвэрлэх чадваргүй                                                                        11,4%
10. Нийслэлийн Засаг дарга асуудлыг шийдвэрлэхийг  хүлээдэг                                     7,9%
11. Дүүргийн Засаг дарга асуудлыг шийдвэрлэхийг хүлээдэг                                            7,4%
12. Нийслэлийн газрын албаны дарга асуудлыг шийдвэрлэхгүй хүлээгддэг                3,4%
13. Газрын албаны ажилтны шууд буруутайгаас асуудал шийдэгдэхгүй хүлээгддэг   13,9%

4. Газрын албанд  мөрдөгддөг ямар хууль, дүрэм, журам, тушаал, зааврын ямар заалт  /ямар үйл ажиллагаа/-ууд хүнд суртал, чирэгдэл учруулдаг вэ?

  • Газар эзэмших захирамж гарах хугацаа нь урт
  • Кадастрын зураг гаргуулах үйл ажиллагаа
  • Гэрчилгээ сунгуулах, нэр шилжүүлэхэд олон хоног хүлээгддэг
  • Олон шат дамжлагатай    
  • Газрын албаны үйл ажиллагааны тухай мэдээлэл байдаггүй
  • Ямар ажилтан ямар асуудлыг шийдэх нь тодорхой бус
  • Зохион байгуулалт муу
  • Ажил нь хуулийн дагуу явагддаггүй
  • Хүнд суртал газар авсан

5. Хэрэв тантай газрын албаны ажилтан шударга бус харьцаж байсан бол баримт жишээг Та дор бичиж үлдээнэ үү.

  • Сүхбаатар дүүргийн Газрын албаны ажилтан Төрхүү хүнд суртал гаргадаг
  • Чингэлтэй дүүргийн зохион байгуулагч Оюунбилэг хүнд сурталтай
  • Сүхбаатар дүүргийн Газрын албаны ажилтан Мөнгөнцэцэг шударга бус үйлчилдэг
  • Баянзүрх дүүргийн Газрын албаны ажилтан Ганбат, Нийслэлийн Газрын албаны ажилтан Дунгармаа нар хүнд сурталтай
  • Нийслэлийн Газрын албаны ажилтан Батжаргал маш балмад, зэрлэг харьцаатай ба мөнгөтэй хүнд үйлчилж, авлига нэхдэг
  • Баянзүрх дүүргийн Газрын албаны ажилтан Ганбат харьцааны соёлгүй
  • Сүхбаатар дүүргийн Газрын албаны ажилтан Батаа ажлын цагаар ажилдаа байдаггүй, ажлын байрандаа согтуу байдаг, байнга худал ярьдаг
6. Газрын албанд авлига ямар түвшинд байна гэж үздэг вэ?


7. Та үйлчилгээ авахдаа газрын албаны ажилтанд авлига өгч байв уу?


8. Таны бодлоор газрын үнэлгээ болон газартай холбоотой бичиг баримт авахад төлдөг мөнгө хэр бодитой байдаг вэ?


9. Таны бодлоор газрын алба, ажилтнуудын үйл ажиллагаанд оршиж буй нэн даруй засвал зохих дутагдал, хууль бус явдал юу вэ?
  • Хүнд суртал
  • Албан тушаалтнуудын ажлын зааг ялгаа нь тодорхойгүй
  • Үйлчилгээний талаарх мэдээлэл нь нээлттэй бус 
  • Хэрэггүй олон шат дамжлага
  • Харилцааны соёлгүй, хувийн сонирхлоор асуудалд ханддаг 
  • Ажлын цаг ашиглалт 
  • Ажлын хариуцлагагүй байдал 
  • Мөнгөтэй хүнд үйлчилдэг явдал
10. Хэрэв танаас авлига нэхсэн, авлига өгч байж асуудлаа шийдвэрлүүлсэн тохиолдол байвал газрын албаны тийм ажилтны нэрийг дор бичиж болно.
  • Сүхбаатар дүүргийн Газрын албаны мэргэжилтэнд 500.000 төгрөг өгч байж асуудлаа шийдүүлсэн
  • Баянзүрх дүүргийн Газрын албаны ажилтан Батжаргал 
  • Сүхбаатар дүүргийн Газрын албаны ажилтан Мөнгөнцэцэг
11. Та дараах үзүүлэлтүүдээр газрын албанаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд үнэлэлт өгнө үү.

 

 

Нийслэлийн газрын албаны түвшинд

Дүүргийн газрын албаны түвшинд

САЙН

ДУНД

МУУ

 

САЙН

ДУНД

МУУ

Ажлын цагийг мөрддөг байдал

35
17,4%

44
21,8%

29
14,4%

43
21,3%

51
25,3%

23
11,4%

Дотоод хяналтын байдал

25
12,4%

35
17,4%

28
13,9%

14
6,9%

45
22,3%

23
11,4%

Газрын албаны үйлчилгээ нь таны сэтгэлд нийцдэг байдал

17
8,4%

46
22,8%

32
16%

16
7,9%

47
23,3%

38
18,9%

Үйлчилгээний үзүүлж буй ажлын дотоод зохион байгуулалт

24
11,9%

30
14,9%

28
13,9%

22
10,9%

28
13,9%

46
22,8%

Удирдлагын шударга байдал

19
9,4%

23
11,4%

26
12,9%

21
10,4%

29
14,4%

31
15,4%

Ажилтнуудын ажлын хариуцлага, харилцааны соёлын байдал

22
10,9%

25
12,4%

42
20,8%

22
10,9%

24
11,9%

51
25,3%

Иргэд, байгууллагын өргөдөл, гомдол, саналыг түргэн шуурхай
шийдвэрлэдэг байдал

21
10,4%

31
15,4%

41
20,3%

17
8,4%

36
17,9%

51
25,3%


ДҮГНЭЛТ:

Энэхүү судалгааны гол зорилго нь газрын албадын үйлчилгээний талаар үйлчлүүлж буй иргэд ямар санал дүгнэлттэй байгаа явдлыг илрүүлэхэд оршино. Судалгааны дүнгээс үзэхэд газрын албадын ажилтнуудын хүнд суртал, зан харилцааны доголдол, үйл ажиллагаандаа мөрдөж байгаа дүрэм, журам, газрын албадын хоорондын ажил хэргийн уялдаагүй байдал, ажлын зохион байгуулалт муу зэрэгт иргэд сэтгэл дундуур байгаа нь харагдаж байна. Үүнээс нийтлэг оршиж байгаа дутагдлыг нэрлэвэл:
  • Олон шат дамжлага
  • Захирамж гарах хугацаа урт
  • Иргэдээс ирүүлсэн өргөдөл , гомдлыг хугацаанд нь шийдвэрлэж өгдөггүй олон хоног, сараар хүлээлгэдэг
  • Мэдээлэл нь нээлттэй, ил тод бус байдал 
  • Ажилтнуудын ажлын хариуцлагагүй, харилцааны соёлгүй байдал 
  • Хүнд суртал

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх