11 жилийн хорих ял авсан Киргиз Улсын Ерөнхийлөгч асан Атамбаев өөрийн гэм бурууг хүлээгээгүй байна


2020/09/07  204   0


Киргиз Улсын Ерөнхийлөгч асан А.Атамбаевийг авлига, эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн толгойлогч Азиз Батукаевийг хууль зөрчин шоронгоос сулласан хэрэгт буруутган 11 жил, 2 сарын хорих ял оногдуулсан бөгөөд тэрээр өөрийн гэм бурууг нотлогдоогүй гэж үзэж байна.

“Эрүүгийн хэргийн материал, гэрчүүдийн мэдүүлэгт авлигын болон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нотолсон баримт байхгүй байсан” гэж А.Атамбаев мэдэгдсэн талаар Интерфакс агентлагийн мэдээнд дурджээ.

Түүнчлэн тэрээр Киргиз улсын өмнөх ерөнхийлөгч асан Курбанбек Бакиевийн төрсөн ах Жаныш Бакиевийг гадаадаас эх оронд нь буцааж авчрах арга хэмжээг 2011 оноос авч байсан тухайгаа мэдэгдсэн байна.

“Эрх баригчдын шийдвэрээр шүүх хурлыг хаалттай зохион байгуулсан, миний нэр төрийг гутах, ард түмнээс үнэнийг нуун дарагдуулах зорилгоор хэргийн материалыг нууцын зэрэгт оруулсан. Улсын үндэсний аюулгүй байдлын хорооны үйл ажиллагааг дэмжин эрүүгийн гэмт хэрэгтнийг эх орондоо авчиран шударга шийтгэл оногдуулахаар явсныхаа төлөө 11 жил хорих ял авлаа” гэж Ерөнхийлөгч асан А.Атамбаев бас хэлжээ.

Энэ оны зургаадугаар сард А.Атамбаевийг шүүхээс буруутай гэж үзэж 11 жил 2 сар хорих ял оногдуулсан юм.

Эх сурвалж

БНХАУ-д төрийн шинжлэх ухааны сэтгүүлийн ерөнхий редакторт авлигын хэргээр 10 жил хорих ял оногдуулсан байна

Вань Шитун нь төрийн Жэньминь Жибао хэвлэлийн газрын харьяа шинжлэх ухааны “The Press” сэтгүүлийн ерөнхий редактораар ажилладаг байжээ.

Түүнийг 900 гаруй өгүүлэл, материал нийтлэхдээ төлбөр авсан хэрэгт буруутгасан бөгөөд 2014-2019 онд нийт 8,24 сая юань /1,2 сая ам.доллар/-ийн хахууль авсан байна. Түүнд 10 жил хорих болон 500 мянган юань /73 мянган ам.доллар/-ийн торгууль төлөх ял оногдуулжээ.

“The Press” нь олон нийтэд хуулийн салбарын мэдээ мэдээлэл хүргэх, хууль тогтоомжийн чиглэлийн материал нийтлэх, судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн байгууллага юм.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх