Гомдол, мэдээлэл өгөх

ИРГЭН ТА АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН УДИРДЛАГАД ХАНДАН ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ, ӨРГӨДӨЛ ГАРГАХ ГЭЖ БАЙГАА БОЛ...


Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл өгөхөөр тус цахим хуудсанд хандаж байгаа Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Хэрэв Танд:

  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль түүний дотор Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, зөрчсөн болзошгүй, мөн ашиг сонирхлын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл;
  • Монгол улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг”-ийн шинжтэй гомдол мэдээлэл гаргаж, хянан шалгуулах эрхтэй.
Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн

22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/;
22.3 дугаар зүйл /Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах/;
22.4 дүгээр зүйл /Хахууль авах/;
22.5 дугаар зүйл-/Хахууль өгөх/;
22.6 дугаар зүйл /Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах/;
22.7 дугаар зүйл /Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх/;
22.8 дугаар зүйл /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/;
22.9 дүгээр зүйл /Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/;
22.10 дугаар зүйл /Үндэслэлгүйгээр хөрөнгөжи/;
22.11 дүгээр зүйл /Дураараа аашлах/;
22.12 дугаар зүйл /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д заасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл байгаа бол дараах байдлаар гомдол мэдээллээ өгнө үү.

Гомдол мэдээллийг

  • Суурин утас: (976)-110 /Ярианы төлбөргүй/ дугаараар,
  • Факс: (976)-11-311919,
  • Цахим шуудангийн хаяг: contact@iaac.mn,
  • Энэхүү хуудсан дахь “Гомдол, мэдээллийн маягт”-ыг ашиглаж өгч болно.
  • Бичгээр гаргасан гомдол, мэдээлэлд утга агуулгыг ойлгомжтой, гаргацтай, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасныхаа дугаарыг бичнэ.

Хэрэв Та “Гомдол, мэдээллийн маягт”-ыг ашиглах бол дараахь хүснэгтэд холбогдох үнэн, зөв мэдээллийг бүрэн оруулна уу.
Таны энэхүү маягтад бичсэн зүйл зөвхөн Танд болон Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах эрх бүхий албан хаагчид харагдах ба хүлээн авсан тухай хариуг Танд утасны дугаараар эсхүл и-мейл хаягаар тань мэдэгдэх болно.

Гомдол, мэдээллийн маягт


Санамж

Та хэн нэгэн авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчил үйлдсэн талаар үнэ зөв мэдээлэх үүрэгтэй бөгөөд санаатай худал мэдүүлсэн бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хуулийн хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

21.2 дугаар зүйл. Худал мэдүүлэх

1. Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2. Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.