Гадаад мэдээ


ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛД БҮТЭЛГҮЙТЭЖ БУЙ ГУРВАН ШАЛТГААН: РОТШТЕЙНЫ ӨГҮҮЛЭЛД ТАЙЛБАР ӨГӨХ НЬ

2021/10/14  357   0

Авлигатай тэмцэх салбарт нэр хүндтэй судлаачдын нэг болох Профессор Бо Ротштейн өнгөрсөн долоо хоногт “Эрдэмтэн, судлаачид авлигатай тэмцэх чиглэлд бүтэлгүйтэж буй гурван шалтгаан” сэдэвт өгүүллийг нийтэлжээ. Энэхүү өгүүлэл нь дотоодын шинэчлэгчид болон олон улсын хөгжлийн байгууллагуудын дэмжлэгтэй хийгдэж буй авлигын эсрэг хүчин чармайлт, үйл ажиллагаа нь яагаад “томоохон бодлогын алдаа” болон хувирч байгаа талаар нарийвчлан тайлбарласан байна.


Боловсролын дэд сайд асан Раковаг залилангийн хэрэгт буруутгажээ

2021/10/13  370   0

50 сая рублийг шамшигдуулсан асуудалд Боловсролын дэд сайд асан Марина Раковад буруутгасан талаар РИА Новости мэдээлсэн байна. Түүнийг 2019 онд төсвийн хөрөнгийг өөрийнхөө Боловсролын шинэ хөгжил санд шилжүүлэхээр лобби хийсэн, судалгаа шинжилгээний тайланг хуурамчаар үйлдсэн зэрэг асуудалд буруутгажээ. Тус хэрэгт 10 хүртэл жилээр хорих ял ногдуулдаг байна. Өмнө нь түүний нөхрийг залилангийн асуудалд буруутгаж байсан.


Имелдагийн авлигын асуудлаар одоо энд ярихгүй хэмээн Маркос мэдэгдэв

2021/10/12  379   0

Фердинанд Маркосын хүү 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн материал бүртгүүлэх үеэр өөрийнхөө ээжийн авлигын хэрэгт холбогдсон асуудлыг “энд одоо ярих зүйл бус, би энд бичиг баримтаа өгөхөөр ирсэн” гэжээ. Түүний ээж Имелдааг 2018 онд холбогдох хээл хахуулийн хэргийн 7 зүйлээр буруутгаж байгаа аж.


Австри Улсын канцлер хээл хахуулийн асуудалд сэжиглэгдэн шалгагдаж байна

2021/10/11  414   0

Шар сонинд эерэг мэдээлэл гаргуулж байх зорилгоор төсвийн хөрөнгө ашигласан асуудалд Австри Улсын канцлерийг шалгаж буй талаар прокурорын байгууллага мэдэгдсэн байна. Энэ нь Курц болон түүний Ардын намын хувьд толгойн өвчин болоод байна. Тус асуудалд хоёр ч яам холбогджээ.

Сангийн яам шалгалтад хамрагдсаныг Сангийн сайд Гернот Блюмель хүлээн зөвшөөрсөн ба харин хэвлэл, мэдээллийн хэрэгслээр канцлерын ажлын алба ч шалгалтад өртсөнийг онцлов. Тус хэрэгт Курц болон өөр 9 этгээд, гурван байгууллагыг шалгаж байна.


Пандорагийн баримтууд: Мохамед Амерси харилцаа холбооны салбар дахь авлигын асуудалд холбогджээ

2021/10/08  472   0

Борис Жонсоны сонгуулийн кампанит ажилд нэлээд хувь нэмрээ оруулсан ач холбогдол бүхий хандивлагч европ дахь авлигын томоохон асуудалд нэр холбогдсоныг ВВС агентлаг онцолж байна. Мохамед Амерси нь 2018 оноос хойш намд 525 мянган фунт стерлинг хандивласан.


БНХАУ-ын Хууль зүйн сайд асан нь Ши Жиньпиний авлигын эсрэг кампанит ажлын бай болсон бололтой

2021/10/07  486   0

БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд асан Фу Зэнгуа нь намын сахилгын хууль, дүрмийг удаа дараа ноцтой зөрчсөн тул шалгагдаж байгаа гэж бямба гаригт Коммунист намын Төв хорооны Сахилгын хороо мэдэгдсэн байна. Дэлгэрүүлж ямар нэгэн тайлбар өгөөгүй ба нэг өгүүлбэр бүхий мэдэгдэл интернэтэд гарсан.


Мөнгө угаахтай тэмцэх ирээдүйн арга зам: Блокчэйн технологи урсгалыг эргүүлж чадах уу?

2021/09/30  618   0

Санхүү, мэдээллийн технологийн сүүлийн арван жилийн хамгийн сэтгэл хөдөлгөм өөрчлөлтүүдийн нэг бол блокчэйн технологи юм. Блокчэйн гэдэг нь нэг юмуу олон сервер дээр байрласан гэхээсээ илүүтэй компьютерүүдийн сүлжээнд тархсан мэдээллийн сан юм. Блокчэйн технологийн анхны бөгөөд хамгийн алдартай практик хэрэглээ бол цахим валют болох биткойн юм. Блокчэйн технологийг ашигладаг биткойн болон түүнтэй адилтгах криптовалютууд нь хэрэглэгчдэд нэрээ нууцалсан бэлэн мөнгөний гүйлгээтэй ижил үйлчилгээ санал болгодог бөгөөд хар тамхи, зэвсэг, биеэ үнэлэлтийн хууль бус гүйлгээтэй ч холбогддог. Тиймээс санхүүгийн гэмт хэрэг болон авлигатай тэмцэгчид блокчэйн технологийг заримдаа асуудал, сорилт гэж үздэг нь гайхах зүйл биш юм.


Худалдан авах ажиллагаан дахь авлигатай тэмцэхэд блокчэйнийг ашиглах нь

2021/09/29  619   0

Тендерийн будлиан, далд худалдаачид, улс төртэй холбоотой пүүсүүдтэй гэрээ байгуулах зэрэг худалдан авах ажиллагаан дахь авлига нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй асар том асуудал бөгөөд татвар төлөгчдөд жил бүр 2 их наяд долларын хохирол учруулдаг. Шинэ технологиуд нь бүхнийг эмчлэгч шидэт үрэл биш хэдий ч энэ төрлийн авлигатай тэмцэх шинэ арга техникийг санал болгож буй юм. Ийм технологийн нэг бол блокчэйн.


Төрийн байгууллагын шударга байдлыг дэмжихэд албан хаагчийг сонгон шалгаруулалтын ач холбогдол: Энэтхэгийн зарим баримт

2021/09/28  678   0

Төрийн байгууллагын хүнд сурталтай холбоотой авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь төрийн албан хаагчдыг албан тушаалд томилогдсоны дараа зохих урамшууллыг бий болгоход ихээхэн анхаарал хандуулж байна. Зорилго нь шударга зан үйлийг өдөөж, хууль бус, буруу үйлдлийг таслан зогсоох урамшуулал ба шийтгэлийн тогтолцоо, улмаар мэргэжлийн соёлыг бий болгох явдал юм. Эдгээр урамшууллыг бий болгох нь үнэхээр чухал боловч төрийн албан хаагч болон албан тушаалтныг сонгон шалгаруулах асуудлыг анхаарч үзэх нь бас чухал юм. Эцсийн эцэст, үнэнч шударга хүнд авлигыг эсэргүүцэхэд нь туслах нь махчин оппортунистыг албан тушаалаа урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэхээс хамаагүй хялбар байдаг. Түүгээр ч барахгүй буруу хүмүүсийг төрийн албанд сонгох нь гаж буруу тойргийг үүсгэж болзошгүй юм. Авлигын асуудалд нэр холбогддог төрийн байгууллага албан тушаалаа урвуулан ашиглах сонирхолтой хүмүүсийг татах хандлагатай байдаг бол шударга, нэр хүндтэй байгууллага нийтийн сайн сайхны төлөө үйлчлэх сонирхолтой хүмүүсийг татах магадлал өндөр байдаг.


Мөнгөөр дүн тавьдаг байсан Балтиморын математикийн профессор нэг жилийн хорих ялаар шийтгэгджээ

2021/09/28  685   0

Прокуроруудын үзэж байгаагаар профессор Эдвард С.Эннелсийн Балтимор хотын коллежид заасан математикийн хичээл маш энгийн зүйл байв: С үнэлгээ 150 доллар; В үнэлгээ 250 доллар; А үнэлгээ 500 доллар. Зарим хичээлийн хувь А үнэлгээ 300 долларын үнэтэй ч байж болно.

Мэриландын ерөнхий прокурор Брайн Э.Фрош пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ ноён Эннелс (45 настай) өнгөрсөн жилийн сургалтын долоон сарын хугацаанд 112 оюутнаас хахууль шаардаж, есөн оюутнаас нийт 2815 долларын 10 удаагийн төлбөр авсан хэмээн дурджээ.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх