Гадаад мэдээ


КЛЕПТОКРАТ ҮЙЛДЭЛ МОНГОЛ УЛСАД ЦОХИЛТ ӨГӨВ ҮҮ?

2021/01/15  29   0

-БАТБОЛДЫН ЗӨВЛӨХ ХАРИУЛАВ-

12 дугаар сарын 08-ны өдөр Авлигын эсрэг глобал блогт байршуулсан “Клептократ үйлдэл Монгол Улсад цохилт өгөв үү? Батболдын хэрэг” гэх нийтлэлд олон уншигчид сэтгэгдлээ үлдээсэн байна. Энэхүү нийтлэлд Сүхбаатарын Батболд нь Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Өмнөд Солонгос Улсын харьяат гэр бүлийн хосуудтай хамтран олон зуун сая ам.долларын хөрөнгө хувьдаа завшиж, тус хөрөнгөөр Нью-Йорк хотод үл хөдлөх хөрөнгө худалдан авсан үйлдэлд холбогдох саяхан үүсгэсэн Нью-Йоркын иргэний хэргийг мэдээлсэн юм. Хэдийгээр Өмнөд Солонгос Улсын тус иргэд нь Олон Улсын барааны биржид үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагагүй боловч С.Батболдын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол Улсын төрийн өмчийн уул уурхайн хүдрийг давуу эрх олгосон нөхцөлөөр их хэмжээгээр худалдан авсан байна. С.Батболдын хүүхдүүд нь одоогоор Өмнөд Солонгос хосын нэр дээр бүртгэлтэй орон сууцад амьдардаг юм.


Керала муж Авлигатай тэмцэх шинэ системийг 1-р сарын 26-наас эхлүүлнэ

2021/01/13  87   0

Засгийн газар 2021 оны 01 дүгээр сарын 26-нд Бүгд найрамдах улсын өдрийг тохиолдуулан авлигаас ангид Керала хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайд Пинараяи Вижаяан мэдэгдэв.


АНУ-ын Үнэт цаас, валютын хороо нь шүгэл үлээгчдэд 1.1 сая гаруй долларын шагнал өгдөг

2021/01/12  96   0

Америкийн Нэгдсэн Улсын Үнэт цаас, валютын хороо нь гурван тусдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан шүгэл үлээгчдэд нийт 3.6 сая гаруй доллар олгож байгаагаа мэдэгдэв.


Ерөнхий сайд Имран: Авлигыг гэмт хэрэг гэж үзэхгүй байна

2021/01/11  102   0

Нийгмээрээ авлигын хэргийг хэвийн үзэгдэл хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнийг гэмт хэрэг гэж үзэхгүй гэсэн байр суурь дэлгэрч байна хэмээн Ерөнхий сайд Имран Хан ням гаригт өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.


Израйлын алмазны магнат Бени Штайнметцын холбогдсон авлигын хэргийн шүүх хурал Женев хотод болно

2021/01/08  126   0

Урт хугацааны туршид олон улсын хэмжээнд явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Франц-Израил гаралтай алмазны магнат Бени Штайнметцад холбогдох авлигын гэмт хэргийн шүүх хурал дараа долоо хоногт Женев хотод болохоор товлогджээ.


Пакистан Улсын Авлигатай тэмцэх байгууллага сөрөг хүчний удирдагчийг баривчлав

2021/01/07  109   0

Пакистан Улсын Авлигатай тэмцэх байгууллага тус улсын сөрөг хүчний удирдагчийг өөрийн орлогын эх үүсвэрээс их хэмжээний хөрөнгө орлоготой байсан гэсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр баривчилсан байна.  


Хятадын банкир асан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож цаазаар авах ял сонсов

2021/01/06  129   0

БНХАУ-ын төрийн мэдлийн хөрөнгийн менежментийн томоохон фирмийн гүйцэтгэх захирал асан Лай Шиаомин нь авлигын гэмт хэрэг болон 260 сая ам.долларын хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогдож 1 дүгээр сарын 5-ны өдөр  цаазаар авах ял сонслоо. Коммунист намын гишүүн байсан түүний гэм буруугаа хүлээн мэдүүлж байгааг төрийн мэдлийн ССТВ телевизийн сувгаар дамжуулан үзүүлсэн байна.


Афганистаны Эрүүл мэндийн сайд авлигын хэрэгт холбогдож албан тушаалаас огцорчээ

2021/01/05  258   0

Афганистаны Эрүүл мэндийн сайдын дүү болон хэд хэдэн хамаатан садан авлигын гэмт хэрэгт холбогдсон тул сайдыг албан тушаалаас нь огцруулсан талаар 12 дугаар сарын 31-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэв.


Холбооны мөрдөх товчооноос Гадаад Улсын авлигын хэрэг шалгах ажиллагааг өргөжүүлж байна

2021/01/04  245   0

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо нь өөрийн бүрэлдэхүүнд байдаг Олон улсын авлигатай тэмцэх хэлтсээ байнга өргөжүүлж, үйл ажиллагааг нь эрчимжүүлж байна.


ОХУ-ын төрийн албан хаагч асан авлигын хэрэгт холбогдож 15 жилийн хорих ял сонслоо

2020/12/31  448   0

Москва хотын төрийн албан хаагч асанд шүүхээс 12 дугаар сарын 25-ны өдөр чанга дэглэмтэй хорих ангид 15 жилийн хорих ял оноолоо.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх