2021/01/14 215 0
Авлигатай тэмцэх газар 2021 оны 01 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 29 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж 3 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.
2021/01/13 171 0
Авлигатай тэмцэх газраас “Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал”, “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахад анхаарах зарим асуудал” сэдвээр 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цахим сургалт зохион байгууллаа.
2021/01/13 158 0
Авлигатай тэмцэх газар 2021 оны 1 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 145 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
2021/01/12 164 0
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 1 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 55 гомдол, мэдээллийг шалгав.
2021/01/11 281 0
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Авлигатай тэмцэх газрын хамт олонд мэндчилгээ хүргүүлэв.
Уг мэндчилгээнд “Монгол Улсад Авлигатай тэмцэх бие даасан байгууллага үүсэн байгуулагдсаны ойн өдөр өнөөдөр тохиож байна. Арван дөрвөн жилийн өмнө Авлигатай тэмцэх газрыг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлсэн нь авлигын эсрэг тууштай тэмцэх, улмаар авлигын аливаа илрэлийг таслан зогсоох дэлхий нийтийн эрмэлзлэлтэй Монгол Улсын төр, засаг, түмэн олон хүсэл зориг нэгтэй байгаагийн илэрхийлэл болсон билээ.
2021/01/11 261 0
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн татварын хэлтсийн албан хаагчдад “Авлигаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт цахим сургалт хийв.
2021/01/11 146 0
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 1 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 29 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 63 гомдол, мэдээллийг шалгав.
2021/01/04 280 0
Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, 2020 онд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх чиглэлээр дараахь ажил, арга хэмжээг хэрэгжүүлж ажиллалаа.
2021/01/04 1267 0
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй. АТГ-аас мэдүүлэг гаргагчдын 2020 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр meduuleg.iaac.mn цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэллээ.
2020/12/31 562 0
Авлигатай тэмцэх газар 2020 оны 12 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 35 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 6 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна. Үүнээс зөрчилтэй мэдүүлсэн 2 байв.
Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.
ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН