ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН


Авлигатай тэмцэх газраас 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан

2015/01/05  4200   0

Авлигатай тэмцэх газар нь 2014 онд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг судалгааны үр дүнд суурилан тодорхой бодлого, чиглэлийн дагуу хэрэгжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, албан тушаалтан авлига, ашиг сонирхлын зөрчилгүй болохыг илэрхийлдэг, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг тухай бүрт нь гаргадаг дадлыг хэвшүүлэх, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим бүрдүүлэлтийг төгөлдөршүүлэх, албан хаагчийн аюулгүй байдал, дотоодын хяналт шалгалтын үйл ажиллагааг төгөлдөршүүлэх, судалгаа дүн шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэх, олон улсын туршлагад тулгуурлан судалгаа шинжилгээний ажлын аргачлалыг улам боловсронгуй болгох, авлигын гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд хэлтэс, албадын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, албан хаагчид, ажилтнуудын ажлын үр дүнг дээшлүүлэхэд анхаарч ажиллалаа.

Авлигатай тэмцэх газраас 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.

 


Монгол Улсын Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх мэдээлэл

2014/04/10  5034   0

Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах талаар цогц арга хэмжээг хэрэгжүүлэн, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн өргөн оролцоотойгоор улсын хэмжээнд зохион байгуулав.


Авлигатай тэмцэх газраас 2013 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан

2014/01/13  5058   0

Авлигатай тэмцэх газар нь 2013 онд авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд иргэний нийгмийн байгууллага болон олон нийтийг татан оролцуулах, өсвөр үе, залуучуудад шударга ёсны үзлийг зөв төлөвшүүлэх, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт, шалгалтыг хууль тогтоомжийн шаардлагад бүрэн нийцүүлэн сайжруулах, үр дүнд хүргэх, байгууллага, албан хаагчийн аюулгүй байдал, дотоодын хяналт шалгалтын үйл ажиллагааг төгөлдөршүүлэх, олон улсын туршлагад тулгуурлан судалгаа шинжилгээний ажлын аргачлалыг улам боловсронгуй болгох, хууль дээдлэх зарчмыг эрхэмлэж, авлигын гэмт хэргийн илрүүлэлт, мөрдөн байцаалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг, зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд хэлтэс, албадын хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, албан хаагчид, ажилтнуудын ажлын үр дүнг дээшлүүлэхэд анхаарч ажиллалаа. 

Авлигатай тэмцэх газраас 2013 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх