Зөвлөмж




Зөвлөмж

2013/11/06  1744   0

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах зарим нийтийн албан тушаалтнууд Өмнөговь аймагт албан томилолтоор ажиллах явцдаа өөрийн харъяалах байгууллагаас дотоод томилолтын зардал болох зам хоног, байрны зардлыг гаргуулан авсан хирнээ орон нутгийн төсвийн нөөц сангаас буудал, хоолны зардлыг давхар гаргуулсан зөрчил гаргасан нь Авлигатай тэмцэх газрын шалгалтын явцад тогтоогдсон тул төрийн байгууллага, нийтийн албан тушаалтнуудад энэхүү зөрчлийг дахин гаргуулахгүй байх зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна: ...


Зөвлөмж

2013/03/11  2146   0

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан “улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, нэгдсэн хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих” чиг үүргийн хүрээнд “Төрийн байгууллагуудаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ыг боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлээд байна. ...


Зөвлөмж

2013/02/13  2137   0

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дор дурдсан зүйлийг анхаарч ажиллахыг Төр, захиргааны байгууллага, албан тушаалтнуудад зөвлөж байна: ...


Зөвлөмж

2012/10/16  1811   0

Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, тө­рийн үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгох, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэ­­­дээллийг хүртээмжтэй байлгах, үйл ажиллагаагаа нээлт­тэй болгох, иргэдийн оролцоог хангах талаар дор дурдсан зүйлийг анхаарч ажиллахыг зөвлөж байна: ...

Авлигатай тэмцэх газрын зөвлөмж

2002/10/18  2552   0

Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилгоор Засгийн газартай хамтран ажиллах талаар санал тавьсны үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсэг”-ийг байгуулж, хамтран ажиллах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлсээр эдүгээ гурван жил боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд тусгагдсан нэгэн чухал арга хэмжээ бол яам, агентлагийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан явдал юм. ...

Аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зохицуулах зөвлөлийн дарга нарт /зөвлөмж/

2002/10/18  1845   0

Орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нутгийн удирдлагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллагын оролцоог хангах, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагуудын Сүлжээ болон аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн хамтын ажиллагааг уялдуулах, Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас дараахь зөвлөмжийг хүргүүлж байна. ...

Орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний ахлагч нарт /Зөвлөмж/

2002/10/18  1406   0

Аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон бусад байгууллагын удирдлагуудад Сүлжээний үйл ажиллагааны талаар зөв ойлголт өгөх, Сүлжээнээс явуулж буй ажлын талаар орон нутгийн удирдлагуудад байнга мэдээлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах ...

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх