"Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо" сэдэвт салбар хуралдаааны илтгэгчид


Нэр: Х.Наранжаргал

Албан тушаал: Глоб Интернейшнл ТББ

Илтгэлийн сэдэв: Эрх мэдэл, их мөнгийг хянах нь: Авлигатай тэмцэхэд хараат бус хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг

Сэтгүүлч мэргэжилтэй, 1999 оноос өнөө хүртэл Глоб Интернэшнл төвийн тэргүүнээр ажиллаж байна. ОНРТ-ийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийннөлөөлийн ажлыг тэргүүлж, төсөл боловсруулах, батлуулахад Ажлын хэсгийн гишүүн, зөвлөхөөр ажиллаж, мөн Гэр бүлийн хүчирхийллийн хуулиийн нөлөөллийн бүлгийн зөвлөх, Дэлхийн Банкны “Захиргааны шийдвэрийг стандартчлах” төсөл, Мянганы Сорилын Сангийн Эрүүл мэндийн төслийн, мэдээлэл сурталчилгааны зөвлөхөөр ажиллаж, Азийн Хөгжлийн Банкны “Нийгмийн хамгааллын салбарын шинэтгэл” төслийн мэдээлэлсурталчилгааны ажил, МННХ-гийн соёл урлагийн хөтөлбөрийн “Урлагийн мэдээллийн төв” төслийн үнэлгээний бие даасан шинжээчээр ажиллаж байв.


Нэр: Г.Ундрал

Албан тушаал: Ардчиллын боловсрол ТББ

Илтгэлийн сэдэв: Иргэний нийгмийн байгууллагуудын санаачилгыг нэмэгдүүлэх нь

Г.Ундрал нь Ардчиллын боловсрол төв /ДЕМО/-ийн захирал бөгөөд 2012 онд төрийн үйлчилгээг Иргэдийн онооны картын аргачлалаар үнэлэх “Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг үнэлэх” (Check My Service) хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд Сheck My School буюу Ерөнхий боловсролын сургууль, Check My Hospital буюу Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Улсын Нэгдүүгээр Төв эмнэлэг гээд 2016 оны байдлаар 84 төрлийн төрийн үйлчилгээг үнэлээд байна. ДЕМО-ийн Check My Service санаачлага нь Авлигатай тэмцэх газрын 2013 оны шилдэг туршлагаар шалгарч “Шудрага ёсны төлөө” өргөмжлөл, Нээлттэй Засгийн Түншлэл /НЗТ/-ийн Ази, Номхон далайн орнуудын засаглалын ил тод байдал, иргэдийн оролцооны уралдааны 2014, 2016 онуудын шилдэг санаачлага, мөн НЗТ-ийн 2016 оны Дэлхийн дээд хэмжээний чуулганаас шилдэг санаачлагын Хүндэт шагналыг тус тус хүртсэн болно.

ДЕМО-ийн ажлаас гадна хатагтай Ундрал нь Нийгмийн хариуцлагын төлөөх түншлэлийн үүсгэн байгуулагч/зохицуулагч, Монголын сайн дурын байгууллагуудын сүлжээний тэргүүн бөгөөд Олон улсын сайн дурынхны нийгэмлэгийн Монгол дахь Үндсэний төлөөлөгчийн үүргийг тус тус гүйцэтгэдэг. Г. Ундрал нь БНЧУ-ын Прага хотын Эдийн засгийн дээд сургуулийн эдийн засгийн магистр зэрэгтэй. Хатагтай Ундрал нь ТББ-ын удирдлага, ардчиллын боловсрол болон нийгмийн хариуцлагын чиглэлээр мэргэшсэн сургагч багш, чиглүүлэгч, зөвлөх, судлаач бөгөөд олон тооны ном, товхимолын зохиогч юм.


Нэр: Ч.Базар

Албан тушаал: Энх-Орчлон дээд сургуулийн захирал

Илтгэлийн сэдэв: Эрэн сурвалжлах сэтгүүл зүй, өнөөгийн хөгжил

  • Мэргэжил: Сэтгүүлч, Төрийн удирдлагын менежер
  • Эрдмийн зэрэг цол: Сэтгүүл зүйн доктор /PhD/

Бичсэн ном:

  • “Үндэсний шударга ёсны үзүүлэлт”  номын  “Хэвлэл мэдээлэл ба Авлига”  бүлэг (2003)   
  • “Хэрхэн эрэн сурвалжлах вэ?” 2 бүлэгт ном (2004)
  • “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй: Монгол ба бусад”  3 бүлэгт ном (2007)
  • “Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийг дэмжсэн эрх зүйн болон үйл ажиллагааны орчин бүрдүүлэх арга зам” бодлогын судалгааны тайлан (2008)
  • “Сайн цагийн төлөөх тэмцэл” (2010)
  • “Авилгыг хэрхэн эрэн сурвалжлах вэ?” (2011)
  •  “Та үүнийг мэдэх үү? Байгаль орчин- түгээмэл асуулт хариулт” цахим ном (2013)

Судалгааны бүтээл: Сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл, жендэрийн тэгш эрх, байгаль орчны чиглэлээр нийт 20 гаруй судалгаа хийсэн.


Нэр: Л.Төр-Од

Албан тушаал: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл

Илтгэлийн сэдэв: Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох нь

Мэргэжил, боловсрол: Эдийн засаг, улс төр, хууль зүйн мэргэжилтэй, эдийн засагч - эрх зүйч

  • 2013 оноос хойш МУИС-ийнХууль зүйн сургуулийн докторант
  • 2005-2006  Лондонгийн Их Сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургууль
  • 2007  Люксембургийн Их Сургууль, Засгийн газрын Санхүүгийн технологи шилжүүлэх агентлаг
  • 2003-2004 АНУ-ын Нью Йорк дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Хөгжлийн Виртуаль Академи, Жонс Олон Улсын Их Сургууль
  • 2002 Норвеги Улсын Осло хот дахь НҮБ Ардчилсан засаглалын Төв
  • 1998  ИБУИНВУ-ын Оксфордын Их Сургууль, АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургууль
  • 1992-1997 Энэтхэг Улсын Хууль зүйн Үндэсний Их Сургууль
  • 1991-1992  Монгол Улсын Их Сургуулийн Эрх зүйн сургалт, судалгааны Институт (Хууль зүйн сургууль)
  • 1981 -1991 Нийслэлийн 23 дугаар тусгай дунд сургууль


Нэр: Р.Очирбал

Албан тушаал: Өмгөөллийн Юник Легал Партнерс ХХН-ийн захирал

Илтгэлийн сэдэв: Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцлоо, хяналтыг бий болгох талаарх олон улсын туршлага

Товч танилцуулга: Эрх зүйч мэргэжилтэй. Хуульч, өмгөөлөгч. 2005-2016 он хүртэл Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Хүний эрх болон Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх