"Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал" сэдэвт салбар хуралдаааны илтгэгчид


Нэр: С.Цэдэндамба

Албан тушаал: ТАЗ-ийн орон тооны гишүүн

Илтгэлийн сэдэв: Төрийн албаны томилгооны асуудал

  • Төрийн албанд томилогдсон огноо: 1981
  • Боловсрол: Дээд
  • Мэргэжил: Философич, Эрх зүйч
  • Эрдмийн зэрэг цол: Доктор (Ph), профессор

ШУА-ийн философи, социологи, эрхийн хүрээлэн, Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академи, Улсын Их Хурал /УИХ/-ын дэргэдэх Судалгааны төв, Прогноз судалгааны хүрээлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар зэрэг байгууллагуудад ажилалж байсан.


Нэр: Н.Цэрэнсамбуу

Албан тушаал: ТӨБЗГ-ын Мэдээлэл технологийн албаны дарга

Илтгэлийн сэдэв: Худалдан авах ажиллагааны ил тод байдал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь

Нүрэнзэдгомбын Цэрэнсамбуу нь мэдээллийн технологи, програм хангамж хөгжүүлэлт, бизнес архитектур чиглэлээр 10 жил, засгийн газрын Худалдан авах ажиллагааны чиглэлээр сүүлийн 6-н жил ажиллаж байна.

Н.Цэрэнсамбуу нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Мэдээлэл, технологийн албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд тус алба нь Засгийн газрын Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах Цахим худалдан авах ажиллагааны системийн хөгжүүлэх, нэвтрүүлэх, Төрийн өмчийн бүртгэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Өмнө нь Худалдан авах ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын газарт Мэдээлэл технологи хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Монгол улсын засгийн газрын томоохон мэдээллийн сан, мэдээллийн системийн хөгжүүлэлтийн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай.


Нэр: Л.Билэгдэмбэрэл

Албан тушаал: Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

Илтгэлийн сэдэв: Цахим үйлчилгээг хөгжүүлэх нь

1986-1996 онд нийслэлийн дугаар дунд сургууль, 1996-2001 онд Техникийн их сургуулийн Холбоо мэдээлэл, технологийн сургууль, 2008-2009 онд Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургууль, 2010-2013 онд Удирдлагын академийн Бизнесын удирдлагын сургуулийг Бизнесын удирдлагын магистраар төгссөн.

2008 онд Тайланд улсад Азийн технологийн их сургуульд “Oracle 10g: Database development and admistration” чиглэлээр, Индонез улсад Oracle university “Oracle 10g: Administration Workshop I, II” № 4433283, 4433290 чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.

 2001-2008 онд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд програм зохиогч, мэдээллийн сангийн администратораар, 2009 онд “Эн Жи Тек” компанид, 2009-2014 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн сан, програм хангамжийн хэлтсийн дарга, 2014-2016 онд ХЗЯ-ны дэргэдэх “Хууль, шүүхийн байгууллагын мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх” төслийн нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан. 2016 оноос Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байна.


Нэр: Ц.Цэцэнбилэг

Албан тушаал: ШУА-ийн ФХ-ийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрхлэгч, ЭШ тэргүүлэх ажилтан, Ph.D.

Илтгэлийн сэдэв: Төрийн албан хаагчдын шударга байдал ба авлигад өртөх эрсдэл

Тэрээр ОХУ-ынШУА-ийн Социологийн хүрээлэнгийн аспирантурт суралцаж 1998 онд “Монголынзалуучуудын орчин үеийн болон уламжлалт үнэлэмж” сэдвээр социологийн ухааны докторын /Ph.D/ зэрэг амжилттай хамгаалжээ. ШУА-ийн ФСЭХ-нд (тухайн үеийн нэр) 1987 оноос эхлэн эрдэм шинжилгээний ажилтан, 2002-2007 онд эрдэмтэн нарийн бичгийн даргаар, 2009 оноос хойш социологийн салбарын эрхлэгчээр ажиллаж байна. Ц.Цэцэнбилэг нь 2006-2010 онд НҮБХХ-ийн санхүүжилтээр Монгол улсад хэрэгжсэн “Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн 9 дэх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн үндэсний менежерээр ажиллаж байсан. 

АНУ, Их Британд зочин судлаач, Литва, Унгар, Герман улсуудад мэргэжил дээшлүүлсэн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ц.Цэцэнбилэг социологийн онол, түүх, арга зүй, залуучууд, соёл, шашин, олон нийтийн санаа бодол, хот хөдөө, нийгмийн өөрчлөлтийн социологи, ардчилал, засаглал, авлигын судалгаагаар мэргэшсэн. Мөн гадаад, дотоодын 100-аад судалгааг удирдаж зохион байгуулсан олон улсад нэр хүндтэй эрдэмтэн билээ.

1999 оноос хойш Улаанбаатар Их сургуульд ерөнхий социологи, социологийн сэтгэлгээний түүх, нийгмийн хөгжил, судалгааны арга техник, аргачлал, чанарын арга, мэдээлэл боловсруулах SPSS программын хэрэглээ зэрэг социологийн онол түүх, арга зүйн хичээлийг оюутнуудад зааж ирсэний дээр тухайн хичээлүүдээр бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрүүдийг хэд хэдэн удаа шинэчлэн боловсруулсан.

2009 оноос хойш МУИС-ийн дэргэдэх нийгмийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа.


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх