"Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа" сэдэвт салбар хуралдаааны илтгэгчид


Нэр: Д.Жаргалсайхан

Албан тушаал: Эдийн засагч, нийтлэлч

Илтгэлийн сэдэв: Шүгэл үлээгчийн асуудал

Дамбадаржаагийн Жаргалсайхан нь эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл бичдэг ба "De Facto" нэртэй ТВ-ийн ярилцлага хөтлөгч, эдийн засагч, хараат бус сэтгүүлч юм.

Д.Жаргалсайхан санхүүгийн зах зээлээр мэргэшсэн эдийн засагч мэргэжилтэй, арилажааны болон хөрөнгө оруулалтын банк, маркетинг, стратеги төлөвлөлт, өрсөлдөх чадвар болон хүний нөөцийн хөгжлийн талаар зөвлөгөө өгч байсан болно.


Нэр: Г.Эрдэнэбат

Албан тушаал: УЕП-ын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх

Илтгэлийн сэдэв: Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа: Эрх зүйн харилцан туслалцаа, хөрөнгө буцаах асуудал






Нэр: Л.Нямгэрэл

Албан тушаал: Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга

Илтгэлийн сэдэв: Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах зарим асуудал

Румын улсын Бухарест хотод Эдийн засгийн академи, МУИС-ын Хууль Зүйн Сургууль төгссөн. Хуульч, эдийн засагч мэргэжилтэй. 

Хууль зүйн ухаан, бизнесийн удирдлагын магистр. МУИС-ын докторант.



Нэр: Б.Эрдэнэдалай

Албан тушаал: СЭЗДС-ийн багш

Илтгэлийн сэдэв: Улс төрийн намын санхүүжилт: Олон улсын туршлага ба Монгол дахь тулгамдсан асуудал

СЭЗИС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш Б.Эрдэнэдалай нь МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр бакалаврын зэрэг, Улс төр судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2015 онд  МУИС-д “Улс төрийн намын санхүүжилт: Олон улсын туршлага ба Монгол дахь тулгамдсан асуудал” сэдвээр Улс төр судлалын  докторын зэргээ амжилттай хамгаалсан.

МУИС-ийн эрдэм шинжилгээний хурал, багш, судлаачдын дунд зохиогддог “Эврика”, “Парламентат ёс”, “Монгол судлаач”, “Хүрэл тогоот” зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны хурлуудад оролцсон.

2008 оноос Орчин үеийн улс төрийн судалгааны төв болон Монголын улс төр судлаачдын нэгдсэн холбоо, 2012 оноос Дээд боловсрол судлалын монголын нийгэмлэг зэрэг холбоодын гишүүн, судлаач, 2015 оноос “Нийгэм улс төрийн боловсрол” ТББ-ыг үүсгэн байгуулж гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Эрдэм шинжилгээний 21өгүүлэл, 28 илтгэл, судалгааны төсөлт 8 ажил гүйцэтгэсэн. Олон улсын мэргэжлийн сэтгүүлүүд, судалгааны өгүүллүүд, гадаадын судлаачдын байр суурь, судалгааны арга, арга зүй зэргийг өөрийн орны нийгмийн онцлог, шинжлэх ухааны арга, арга зүйтэй хослуулан хийж байгаа.

 Улс төрийн санхүүжилт, улс төрийн намын болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилт, улс төр эрх зүйн зохицуулалт, парламентат ёсыг төлөвшүүлэх асуудал, төрийн ил тод хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, монгол дахь ардчиллын чанар, бэхжилтийг үнэлэх, улс төрийн хөгжил зэрэг судалгаагаараа өнөөдөр монголын нийгэмд тулгамдсан, шийдвэрлэх нэн шаардлагатай олон асуудлуудыг судлан түүнийхээ дагуу судалгааны төсөлт ажлуудыг хийж, төрийн байгууллагууд, улс төрийн намууд, судлаачид, олон нийтэд зөвлөмж хүргэж байна.

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх