МӨРДӨН ШАЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн үйл ажиллагааны чиглэл

Монгол Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын үндсэн бүтцэд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажлыг эрхлэн гүйцэтгэх чиг үүрэг бүхий Мөрдөн шалгах хэлтэс байхаар тогтоосон юм.

Тус хэлтэс нь

  • Эрүүгийн хуулийн 263 (Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах)
  • Эрүүгийн хуулийн 264 (Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх)
  • Эрүүгийн хуулийн 265 (Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах)
  • Эрүүгийн хуулийн 266 (Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх)
  • Эрүүгийн хуулийн 268 (Хээл хахууль авах)
  • Эрүүгийн хуулийн 269 (Хээл хахууль өгөх)
  • Эрүүгийн хуулийн 270 (Хээл хахууль зуучлах)
  • Эрүүгийн хуулийн 273 (Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах)
  • Эрүүгийн хуулийн 2701 (Хууль бусаар хөрөнгөжих)
  • Эрүүгийн хуулийн 1661 (Мөнгө угаах)

дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Мөрдөн шалгах хэлтэс нь дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хандлагыг тогтмол судалж, авлигаас урьдчилан сэргийлэх талаар зохих арга хэмжээнүүдийг холбогдох бусад алба, хэлтэстэй хамтарч болон дангаараа авч хэрэгжүүлдэг.

МӨРДӨН ШАЛГАХ


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх