Олон нийтийн зөвлөл


“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл мэдэгдэл гаргалаа

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь хуульд заасны дагуу авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх, олон нийтэд авлигын хор хөнөөлийн талаар ухуулан таниулах, авлигаас ангид нийгмийн орчинг бий болгох, авлигыг үл тэвчих ёс суртахууныг төлөвшүүлэх, төрийн байгууллагуудын ил тод нээлттэй байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилготой.

2012 оны 4 дүгээр сарын 13-нд сэжигтэн Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар сэжигтнээр тооцон Сүхбаатар дүүргийн шүүхийн захирамжийг биелүүлж цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Авлигатай тэмцэх газрын ажилтнууд хуулийн дагуу ажилласныг онцлон тэмдэглэж байна.

Энэ үйл явцад төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд шүүхийн захирамжийн дагуу ажиллагаа гүйцэтгэхээр очсон Авлигатай тэмцэх газрын ажилтнуудын эсрэг галт зэвсэг гарган эрх чөлөөнд нь халдсанд харамсаж байна.

Монголын төрийн өндөр албан тушаалд шат дараалан суусан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нь төрийн өмчит үйлдвэрийн газрыг үнэгүйдүүлэн завшиж, албан тушаал эрх мэдлээ ашиглан төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэх үйлдлүүдэд сэжигтнээр тооцогдон шалгагдах хүртлээ бүхэл бүтэн авлигын сүлжээг бий болгож, улмаар төрийн өндөр албан тушаал хашиж байх үед нь газрын наймаа цэцэглэж, Монгол орны байгалийн баялаг, ашигт малтмалын нийт лицензийн 70 хувь нь олгогдож, уул уурхай дахь хууль бус үйлдэл дээд цэгтээ хүрсэн билээ. Түүнчлэн сэжигтэн Н.Энхбаяр нь өөрийгөө хамгаалах улс төрийн нам байгуулж, албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж TV9 хэмээх арилжааны телевизийг байгуулж, олон нийтэд нэг талыг барьсан тэнцвэргүй мэдээлэл түгээсээр өнөөдрийг хүрлээ.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь Авлигатай тэмцэх газрын өмнөх удирдлагуудаас авлигач төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгахыг удаа дараа шаардаж байсан ч үр дүнд хүрээгүй юм. Харин Авлигатай тэмцэх газрын өнөөгийн удирдлагууд хууль дээдлэх зарчмаар шударга ёсыг нийгэмд төлөвшүүлэхийн тулд идэвх чармайлттай ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлье.

Авлигатай тэмцэх нь хүнд хэцүү ажил бөгөөд Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн улс орнуудаас 120 дугаар байранд жагсаж сэтгэл түгшээж байгаа нь Монгол хүн бүрийг авлигын эсрэг хамтдаа тэмцэх, төрийн өндөр албан тушаалтан жирийн иргэд хэн боловч хуулийн өмнө адил тэгш байх, хууль дээдлэх зарчмаар ажиллахыг нийтэд иргэддээ уриалж байгаагаа мэдэгдэе.
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл
2012 оны 4 дүгээр сарын 17

Л.Төр-Од: Нэг мөр зөв ойлгож хэрэглэнэ гэхээр Өршөөлийн хуулийг сүүлийн хэдэн сарын туршид буруу хэрэглэсэн гэсэн үг үү?

2016/04/19  351   0


Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Одын Монгол HD телевизийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрт өгсөн ярилцлагыг сийрүүлэн хүргэе. 

-Сүүлийн үед яригдаад байгаа асуудлаар Танаас тодруулга авах гэсэн юм. АТГ-ын дарга Н.Ганболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэсэн. Дараагийн даргыг хэзээ томилох вэ? 

-Монгол Улсын Авлигын эсрэг хууль 2006 оны 7 дугаар сарын 6-нд батлагдан хэрэгжиж байгаа. Энэ хуулийн 21, 22 дугаар зүйлээр АТГ-ын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх, бүрэн эрхтэй холбоотой асуудлыг зохицуулсан. 

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн уриалга

2016/04/14  361   0


Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилготой тул дараах асуудалд онцгой ач холбогдол өгч, цаашид ч ийнхүү ажиллах юм.

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын удирдлага олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийв

2014/06/09  1221   1


Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг АТГ-ын удирдлагууд 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Авлигатай тэмцэх газар болон Олон нийтийн зөвлөл хамтран ажиллах үйл ажиллагааны зарчмын асуудлаар болон Зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар харилцан санал солилцсон байна.

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн даргаар Л.Төр-Од сонгогдов

2014/06/06  1429   1


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 62 дугаар зарлигаар шинэчлэн байгуулагдсан АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл анхны хурлаа 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хийжээ. Тус хурлаар ОНЗ-ийн дотоод зохион байгуулалтын асуудал, үйл ажиллагааны зарчим болон ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа

2014/05/28  1165   0


Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхитэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус Олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд 2007 оноос эхлэн ажиллаж эхэлсэн.

Дэлгэрэнгүй


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх