АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН УДИРДЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Хүрэлсүхийн Энхжаргал

Х.Энхжаргал нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1995-1996 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн. Хууль эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан.

1987-1992 онд Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1992-1996 онд Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, 1996-2008 онд Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Замын цагдаагийн газрын дарга, 2015-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар тус тус ажиллаж байсан.

2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын 7 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Цээсүрэнгийн Нямдорж

Ц.Нямдорж нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 1978-1988 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль төгссөн. 1988-1990 онд хугацаат цэргийн алба хаасан. 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.

1999-2009 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, 2009-2011 онд УИХ-ын Тамгын газарт ажлын албаны ахлах зөвлөх, 2011 оноос Авлигатай тэмцэх газарт тасгийн дарга, Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байв. 2015 оны 2 дугаар сарын 11-ний Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилогдон ажиллаж байна.

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх