Зэвсгийн наймаачинтай гэрээ байгуулсан гэх Английн компанийг шалгаж эхэлжээ


2017/05/17  274   0


Норвеги улсын төрийн алба хаагчдад хахууль өгч, Нигери улсын зэвсгийн наймаачинтай актлагдсан байлдааны усан завь худалдаалах гэрээ байгуулсан гэх Английн компанийг Англи, Америк, Нигери, Норвеги улсуудын эрх бүхий байгууллагууд хамтран шалгаж эхлэхээр болсон байна.

Тодруулбал, “CAS Global” ХХК-ийн “KNM Horten” гэх усан завийг англи улсаар дамжуулан Нигери улсын зэвсгийн наймаачны компанид зарсан байна. Уг хэрэгт Английн Засгийн газар оролцсон байж болзошгүй бөгөөд түүнийг нотолсон баримт бичгийг удахгүй олон нийтэд зарлана гэж тус улсын авлигын эсрэг бүлэг мэдээлжээ.

“CAS Global” ХХК-ийн хувьд 2014 оноос эхлэн Английн Лондон хотын Цагдаагийн газрын Авлигын эсрэг тасагт шалгагдаж байгаа ажээ.

Лондон хотын Цагдаагийн газрын төлөөлөгчийн хэлснээр, тэд Норвеги улсын эрх бүхий байгууллагатай хамтран шалгалт явуулж, 4 хүнийг баривчилсан бөгөөд санхүүгийн гүйлгээний мэдээллийг нь олж авахаар АНУ болон Нигери улстай хамтран ажиллаж байгаа юм байна.

Мөн усан завины худалдааг амжилттай явуулахад Норвеги улсын төрийн албан хаагч Бжорн Ставрум гэгч туслалцаа үзүүлж, 154,000 ам.долларын хахууль авсан хэрэгт шалгагдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: http://www.telesurtv.net/english/news/Anti-Corruption-Police-in--UK-US-Nigeria-and-Norway-Investigate-UK-Firm-over-Defense-Deal-with-Warlord-20170514-0030.html

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх