Ядуурлыг бууруулах төсөлтэй холбоотой авлигын хэргүүдийг цахимаар мэдээлнэ


2018/05/01  132   0


Өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын Сахилга батыг хянан шалгах хорооны цахим хуудсанд ядуурлыг бууруулах төсөлтэй холбоотой авлига, зүй бус үйлдлийн тухай дэд цэс нэмсэн байна.

Энэ нь тус хорооны эхлүүлсэн гурван жилийн хугацаатай компанит ажлын хүрээнд ядуурлыг бууруулах төслийн ажилд саад учруулж буй авлигын хэргүүдийг мэдээлж, урьдчилан сэргийлэх зорилготой ажил юм байна.

Цахим хуудсанд эхний ээлжинд 24 хэргийн талаар мэдээлэл тавигдсан ба тэдгээрээс 6 хэрэг нь байр орон сууц засварлахад зарцуулагдах ёстой байсан хөрөнгийг завшсан, зориултын бусаар ашигласантай холбоотой ажээ. Харин бусад нь мэргэжлийн сургалтын төсвийг завшсан, хахууль нэхсэн, албан үүрэгтээ хайхрамжгүй хандсан, муу гүйцэтгэсэн зэрэгтэй холбоотой байсан байна.

Тухайлбал, нэгэн хэрэгт дурдсанаар, Хэнань мужийн тосгоны намын дарга Ли Линкинг байшин засварлахаар төсөвлөгдсөн 10,700 ам.долларыг хувьдаа завшжээ. Ли-гийн намын гишүүнчлэлийг хасах шийтгэл оногдуулж, хэргийг нь үргэлжүүлэн шалгуулахаар шүүхийн байгууллагад шилжүүлсэн байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх