Узбекистаны гадаад улсуудад байршуулсан авлигын хэргийн мөнгийг хаашаа буцаах вэ?


2017/11/30  114   0


Трансперэнси интернэйшнл: Узбекистан улс бол дэлхийн хамгийн их авлигад өртсөн орнуудын нэг юм. 2015 онд АНУ-ын Хууль зүйн яам тус улсын гурван компани Узбекистаны харилцаа холбооны зах зээлд нэвтрэхийн тулд Ерөнхийлөгч асан Ислам Каримовын охин Гулнара Каримовод 1 тэрбум ам.долларын хахууль төлснийг тогтоосон. Гулнара Каримово тус мөнгийг Ирланд, Бельги, Луксембург, Швейцари улс дахь банкуудад тараан байршуулжээ. Одоогоор тус мөнгийг царцаасан бөгөөд хэрхэх тухай АНУ-ын Хууль зүйн яамны эцсийн шийдвэрийг хүлээж байгаа юм.

Гэвч дээрх мөнгийг хаашаа буцаах нь хамгийн том асуудал болоод байна. Узбекистаны засгийн газрыг одоо ч Ерөнхийлөгч асан Каримовтой холбоотой хүмүүс удирдаж байгаа аж. Онолын хувьд авлигын замаар гадагш гарсан мөнгө нь төрийн мэдлийн буюу ард түмний өмч боловч энэ хэрэгт хулгайлагдсан хөрөнгө буцаах энгийн зарчим үйлчлэх боломжгүй байгаа юм. Хэрэв дээрх мөнгө авлигад идэгдсэн засгийн газарт очвол авлигын тойрог үргэлжилж, хүний эрх зөрчигдсөөр байх болно.

Үүнтэй ижил тохиолдол 2014 онд Казахстанд тохиолдож байжээ. Эцэст нь тус улсад буцаан ирэх байсан 115 сая ам.долларыг анх энэ мөнгийг хулгайлж гадаадад байршуулсан засгийн газарт нь шууд хүлээлгэн өгөхийн оронд Казахстан, Швейцарь, АНУ-ын засгийн газрууд хамтран бие даасан сан байгуулсан юм. Сан нь буцаан ирсэн орлогыг Казахстанынхүүхдүүдийн ядуурлыг бууруулахад туслах хөтөлбөрүүд болон төрийн бус байгууллагуудыг санхүүжүүлэхэд зарцуулсан байна. Сангийн үйл ажиллагаа  АНУ, Швейцарь, Дэлхийн банк болон олон улсын төрийн бус байгууллагын шууд хяналт дор явагдсан юм. 

Энэ туршлагыг Узбекистанд авч хэрэгжүүлж болох ч энэ удаад 1 тэрбум ам.долларын асуудал яригдаж буй тул байдлыг төвөгтэй болгож байна. Ийм их мөнгийг хурдан хугацаанд, ёс зүйтэйгээр захиран зарцуулах нь амар ажил биш билээ. Иймд дээрх мөнгийг Узбекийн төрийн бус байгууллагууд удирдан захиран зарцуулах боломжтой нээлттэй, ил тод сан байгуулан жинхэнэ хохирогчид болох тус улсын иргэдэд зориулсан ажилд зарцуулж болох юм. Тус сан нь олон жилийн турш оршин тогтнож, ил тод нээлттэй, хариуцлагатайгаар ажиллах ёстой. 

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх