“ӨӨР ИРЭЭДҮЙ” ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ


2018/11/27  499   0


ЗОРИЛГО: 

Шударга нийгмийг бүтээхэд хүүхдийн оролцоог дэмжих, хүүхдийг хүүхдээр нь дамжуулан хөгжүүлэх, нийгэмд тулгамдаж буй шударга бус үйлдлийн талаар хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний санал санаачилгыг холбогдох байгууллагад уламжлах зорилгоор “Өөр ирээдүй”  эссэ бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

Авлигатай тэмцэх газар, Монголын Сурагчдын холбоо.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 8-10 дугаар ангийн сурагчид оролцоно.

СЭДЭВ:

  • “Сургуулийн орчинд шударга бус явдал тохиолдож байсан бол...” /жишээгээр тайлбарлаж бичих./
  • “Шударга бус явдлаас өөрийгөө болон найзыгаа яаж хамгаалах вэ”
  • “Сайн найз чинь шударга бус зүйл хийвэл чи яах вэ”

Дээрх 3 сэдвийн хүрээнд аль нэгийг сонгон эссэ бичлэг бичиж ирүүлнэ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Цаасны хэмжээ: А4
  • Үгийн тоо: 200-300
  • Yсгийн фонт: Аrial
  • Үсгийн хэмжээ: 12
  • Мөр хоорондын зай: 1.5

Гараар 200-300 үгэнд багтаан ирүүлж болно.

ШАГНАЛЫН САН:

  • Нэгдүгээр байр-Өргөмжлөл, 300 000 төгрөг
  • Хоёрдугаар байр-Өргөмжлөл, 200 000 төгрөг
  • Гуравдугаар байр-Өргөмжлөл, 100 000 төгрөг

ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17.30 цаг хүртэл хугацаанд АТГ-ын “Олон нийтийн төв”-ийн байранд болон Монголын Сурагчдын Холбоо гэсэн фэйсбүүк хаягаар хүлээж авна.

ЖИЧ: Шилдэг 100 оролцогчийг 2018 оны 12 дугаар сарын 8-нд АТГ-ын “Олон нийтийн төв”-д зохион байгуулагдах өдөрлөгт урьж оролцуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70112465, 70112467 дугаарын утсаар тодруулна уу.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх