ӨМНӨД АФРИК БОЛОН ДАНИ УЛСУУД ХАМТРАН АЖИЛЛАВ


2018/11/13  182   0


Өмнөд Африкийн хууль сахиулах байгууллагууд Дани Улсын иргэнийг Данийн Эрүүл мэндийн үндэсний удирдах зөвлөлийн хөрөнгөөс 17 сая ам долларыг шамшигдуулсан хэрэгт холбогдуулан баривчилсан байна.

64 настай Анна Бритта Троелсгаард Ниелсенийг Өмнөд Африк болон Данийн цагдаа нар хамтран ажилласны үр дүнд Даваа гарагт Йоха́ннесбург хотоос баривчилжээ. Данийн прокурорын байгууллага албан ёсны хэрэгтэн шилжүүлэх хүсэлт явуулж, хэрэгтнийг шилжүүлэн авахаа мэдэгдсэн байна.

Ниелсэн нь Данийн Нийгмийн халамжийн яаманд 40 гаруй жил ажиллажээ. Тэрээр 2002-2008 оны хооронд хүний эрхийг хамгаалах үйлсэд зориулагдах ёстой байсан олон сая долларыг өөрийн хувийн данс руу шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Тус хэрэгт холбогдуулан гурван өөр хүнийг мөн шалгаж байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх