Украйны Авлигатай тэмцэх байгууллага тус улсын Төв банкны тэргүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж эхэлжээ


2017/06/13  114   0


Украйн улсын Төв банкны тэргүүнээр 2015-2016 онд ажиллаж байсан Валерия Гонтаревагийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүхэлд нь шалгаж байгаа талаар тус улсын Авлигатай тэмцэх товчооноос мэдээлсэн байна.

Тус хорооноос улс төрийн хэд хэдэн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүхэлд нь шалгах шийдвэр гарсан бөгөөд түүний дотор Төв банкны тэргүүн асан Гонтарева, Киев хотын орлогч дарга Олег Мищенко, Донецк хотын Татварын газрын орлогч дарга Олег Соколов, Одесс хотын шүүгч Олег Крикливый гэх мэтийн хүмүүсийн нэрс багтжээ.

Төв банкны тэргүүн асан Гонтаревагийн хувьд 2016 онд 57 сая гривен (2,11 сая ам.доллар)-ий орлого олж, мөн хөрөнгө оруулалтын “Инвестиционный капитал украйна”-г зарж 52 сая гривен олсон бөгөөд түүний өөрийнх нь цалин 1,97 сая гривен буюу 73 мянган ам.доллар байсан байна.

Мөн 2016 онд тэрээр, хадгаламжиндаа 2,66 сая ам.доллартай, түүний гэр бүлийн гишүүд нь  2,5 мянган га газартай, 316 м2 байр орон сууц, 2008 оны загварын Мерседес автомашин болон 68,7 м2 офистой гэж мэдүүлжээ.

Эх сурвалж: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4324648

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх