Украйн Улс авлигатай тэмцэх ажлын хүрээнд АНУ, Их Британи, Интерполоос түргэн шуурхай мэдээлэл авах боломжтой болсон гэнэ


2018/02/14  798   0


Украйн Улсын Ерөнхий прокурорын газар Их Британи Улсын Лондон хотод байрлалтай Авлигын эсрэг олон улсын зохицуулалтын төвтэй гэрээ байгуулснаар өндөр түвшний авлигатай холбоотой мэдээллийг түргэн шуурхай солилцох боломжтой болсон талаар тус улсын Ерөнхий прокурорын орлогч Евгений Енин хэлсэн байна.

Тухайлбал, тэрээр өөрийн Фэйсбуук хуудаснаа: “Одооноос эхлэн хууль сахиулагчид АНУ, Англи, Сингапур, түүнчлэн Интерпол болон бусад байгууллагаас мэдээлэл авах гэж олон жил хүлээх шаардлагагүй боллоо. Украйны Прокурорын газар Авлигын эсрэг олон улсын зохицуулалтын төвтэй гэрээ байгууллаа” гэж бичжээ.

Түүний тайлбарлаж байгаагаар, энэхүү нэгж нь өндөр түвшний авлигатай холбоотой мэдээлэл солилцох ажлыг уялдуулан зохион байгуулах зорилгоор олон улсын төлөөлөгчдийг хооронд нь нэгтгэдэг байгууллага юм байна.

Эх сурвалж

ОХУ-ын Ерөнхий прокурор Дагестанд авлигатай тэмцэх чиглэлээр тэмцэл өрнүүлнэ гэж мэдэгджээ

ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка энэ өдрүүдэд Дагестаны автономит улсын Махачкала хотод томилолтоор ажиллаж байгаа бөгөөд томилолтынхоо үеэр тус улсын прокурорын байгууллагын албан хаагчидтай уулзаж, авлигатай тэмцэх чиглэлээр шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг сануулсан байна.

Тухайлбал, тэр улс төрчдийн бариулсан том, тансаг зэрэглэлийн, үнэ өртөг өндөртэй барилга байшин зэрэг үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж ажиллахыг зааварчилжээ.

Түүнчлэн, тэр газар олголттой холбоотой авлигын асуудал түгээмэл байгааг дурдаад авлигын эрсдэл өндөр байгаа газруудад анхаарч ажиллах, газар олгодог байгууллага дээр үе үе шалгалт хийж байхыг тушаажээ.

Түүнээс гадна, аж ахуй, дунд түвшний бизнесийг хөгжүүлэх зээл, ажил эрхлэлтийн түвшинг нэмэглүүлэх болон эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой хөрөнгийг завших явдалтай тэмцэхийг анхааруулж, ийм төрлийн үйл ажиллагаа явуулахдаа нээлттэй, иргэд, байгууллагуудын хамтын оролцоотойгоор явуулж байх шаардлагатайг онцолсон байна.

Эцэст нь, тэр авлигатай тэмцэх чиглэлээр аливаа ажлыг эхлүүлэхдээ эрх зүйн баримт бичгүүдийг үндэс болгохын зэрэгцээ, тэдгээр баримт бичгийн заалтуудыг амьдралд нийцтэй, боловсронгуй болгон ажиллахад анхаарах хэрэгтэй гэв.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх