УИХ-ын харьяа байгууллага болон яам, агентлагийн албан тушаалтнуудын ХОМ-ийг зарлалаа


2018/05/11  1035   1


Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй мэдээлэх ажлыг Авлигатай тэмцэх газар үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр Улсын Их Хурлын харьяа байгууллага болох Монгол банк, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар болон Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам зэрэг нийт 40 гаруй төрийн байгууллагын 10 мянга орчим албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршууллаа.

Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр  нээлттэй ил тод байршуулснаар иргэд мэдээлэлтэй танилцах, хяналт тавих нөхцөл байдал сайжирч төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинд эерэг хандлага үүсэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны явц дахь иргэд, олон нийтийн оролцоо сайжрах боломжтой юм.

Сэтгэгдэл бичих


Зочин    202.21.106.151

Хариулах 2018 оны 05 сарын 11
Мэдээллийг ил тод болгож байгааг маш талархан хүлээж авч байна. Уншиж танилцаж байнаа. Зарим хүмүүс уншсан ч яалаа, үгүй ч яалаа гэж хандаж магадгүй. Гэвч төрөөс хөрөнгөтнүүд төрж байгаа эсэхийг иргэд олон нийтээрээ хянаж байхад маш чухал ажил боллоо. АТГ-н дарга, ажилтнууд онц сайн ажиллаж байна. АТГ-ын даргыг хууль бусаар огцруулах гэж байгааг иргэн би эсэргүүцэж байна. Хуулийн хугацаагаа дуустал ажиллах ёстой гэж үзэж байнаа.

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх