Төрийн думын хороо авлигын эсрэг хяналтыг нэмэгдүүлэх саналыг дэмжлээ


2018/05/23  213   0


ОХУ-ын Төрийн думын Хөдөлмөр, нийгмийн бодлого, ахмад дайчдын асуудал эрхэлсэн хороо авлигатай тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцүүлэхээр Доод танхимд хүргүүлсэн байна.

Уг төсөлд авлигатай холбоотой зөрчил гаргасан төрийн болон орон нутгийн албан хаагч, төрийн өмчит компанийн ажилтан, төрөөс санхүүжилтгүй фондын ажилтнуудад хариуцлага тооцох журмыг нэгтгэжээ.

Түүнчлэн зөрчилд хариуцлага тооцох хуулийн хугацааг 3 жилээс ихгүй байхаар зохицуулалт оруулсан байна.

Үүнтэй холбоотой саналыг Төрийн думын Аюулгүй байдал, авлигатай тэмцэх хорооноос Доод танхимд хүргүүлж байжээ. Энэхүү зохицуулалт батлагдсанаар авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчит компани, төсвийн бус фондын захирал нар хувь хүн, хуулийн этгээдийн талаар лавлагаа мэдээлэл шаардаж авах эрхтэй болох юм. Тэдний орлого, зарлага, өмч хөрөнгө, үүрэг зэрэгтэй холбоотой мэдээллийг хүлээн авснаар авлигатай тэмцэх хуульд заасан холбогдох шаардлагыг хангаж буй эсэх, үнэн зөв эсэхийг шалгах боломжтой болох ажээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх