Сүхбаатар аймаг дахь Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд ажлаа эхэллээ


2017/11/09  151   0


Авлигатай тэмцэх газрын Сүхбаатар аймагт ажиллаж байгаа ажлын хэсгээс аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа байгууллага болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг төрийн байгууллагуудын  хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, албан тушаалын томилгоо, төрийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, тухайн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тоо, тэдгээрийн агуулга, шийдвэрлэлт, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичиг, мөрдөн байцаагчийн мэдэгдэл, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж байна.

Мөн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, тодруулга авч, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримтуудыг цуглуулан ажиллаж байна. Тус аймагт төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж буй албан хаагчид төрийн албан хаагчийн мэргэшлийн болон удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой томилгоо хийгддэг талаарх гомдол, мэдээлэл нэлээд гарч байх тул төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, ажилд эгүүлэн томилсон байдалд хяналт тавих үүднээс холбогдох тушаал, шийдвэртэй танилцаж, шаардлагатай тоон мэдээллүүдийг гаргуулан авч судлан үзэж байна.

Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар аймгийн олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Ш.Содном-Иш, Г.Амарсайн, Л.Ганбаатар нартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.  

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх