Швейцарь улсын Прокурорын газар хөл бөмбөгийн асуудалтай холбоотой сэжиг бүхий гүйлгээний талаар 178 гомдол, мэдээлэл хүлээн авчээ


2017/06/19  1255   0


Тус улсын Прокурорын газар нь хөлбөмбөгийн асуудалтай холбогдуулан шалгасан эхний эрүүгийн хэрэг дууссан гэж мэдээлжээ. “Julius Baer” банкны ажилтан Хорх Арсуаг Аргентин улсын Хөлбөмбөгийн холбооны тэргүүнийг Швейцарийн банкаар дамжуулан мөнгө угаахад тусалж байсан нь тогтоогдож, тэрбээр гэм буруугаа хүлээсэн байна.

Швейцарийн Прокурорын мэдээлснээр тэрбээр хууль бусаар 650 мянган ам.долларын шилжүүлэг хийжээ. Прокурорын байгууллага банкны ажилтныг үүнд шууд холбоогүй хэдий ч хуурамч баримт бичиг бэлтгэсэн, сэжиг бүхий гүйлгээний талаар мэдээлээгүй гэх үндэслэлээр түүнийг буруутгаж байгаа ажээ.

Швейцарийн Прокурорын газар одоогоор хөлбөмбөгийн асуудалтай холбоотой 25 эрүүгийн хэрэг шалгаж байгаа юм байна.

Олон улсын хөл бөмбөгийн холбооны хувьд 2015 оны 5-р сарын 27-нд тус байгууллагын удирдах өндөр түвшний албан тушаалтнууд баривчлагдсанаар асуудал эхэлжээ.

Одоогоор тус холбоонд ажилладаг болон ажиллаж байсан 14 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр тэд өнгөрсөн 24 жилийн хугацаанд 150 сая ам.долларын хахууль авсан байж болзошгүй байгаа гэжээ. Харин удалгүй Цюрих хотод 2015 оны 12-р сарын 3-нд, Олон улсын болон Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны өндөр албан тушаалтнуудыг баривчилж байжээ.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх