Шинээр байгуулагдсан Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзав


2017/09/05  1412   0


Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга, гишүүдтэй хийх анхдугаар уулзалт тус газрын Олон нийтийн төвийн байранд өнөөдөр болов.    

Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог болон бусад албадын дарга, ахлах ажилтнууд оролцлоо.

Авлигатай тэмцэх газрын дэргэд 4 дэх удаагаа байгуулагдаж байгаа Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд “Легитимус” ТББ-ын хуулийн зөвлөх, хуульч Б.Анхныбаяр, Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Баасан, “Шинэ Улаанбаатар” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Э.Батсуурь, Улс төр боловсролын академийн Удирдах зөвлөлийн гишүүн Р.Бурмаа, “Нарны зон” НҮТББ-ын тэргүүн Э.Бямбацэрэн, “Хамтын халуун сэтгэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганхөлөг, “Алтан элч” гэр бүлд эрх зүйн туслалцаа үзүүлэх төв ТББ-ын тэргүүн Д.Дэлгэрбат, Монголын малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүлэгч И.Мөнхжаргал, Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Оросоо, Техник, загвар зохион бүтээгч спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Отгонгэрэл, “Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн, ном зохиогч Ц.Оюунгэрэл, Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар, “Шууд ардчилал хүрээлэн” ТББ-ын захирал А.Саруул, МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн О.Цоодол, “Либерал хаус” бодлогын судлалын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхбат нар томилогдсон байна.

Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар томилдог. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилготой юм.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх