Рио-де-Жанейро хотын дарга асанд авлигын хэргээр 14 жилийн хорих ял оногдуулжээ


2017/06/14  159   0


Рио-де-Жанейро хотын даргаар ажиллаж байсан Сержиу Кабралыг авлига авсан болон мөнгө угаасан гэх хэргээр 14 жил 2 сарын хорих ялаар шийтгэсэн байна.

Сержиу Кабралын хувьд 2007-2014 оны хооронд хотын даргаар ажиллаж байсан бөгөөд “Петробрас” компанийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаад өнгөрсөн оны 11-р сарын 17-ны өдөр баривчлагджээ.

Тухайн үед түүнийг төслийн мөнгийг зориултын бусаар зарцуулсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байгаад сүүлд нь нэмж авлигатай холбоотой эрүүгийн 9 хэрэг үүсгэжээ.

“Петробрас” компанитай холбоотой асуудал Бразил улсад нэлээд шуугиан тарьж байгаа бөгөөд зохион байгуулалттай гэмт аргаар хэдэн тэрбум ам.доллар залилсан байж болзошгүй гэж үзээд байгаа юм байна. Түүнчлэн, уг хэрэгт 60 гаруй улс төрчид холбогдоод байгаа ажээ.

Эх сурвалж: http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4333585

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх