Пакистаны Үндэсний хариуцлагын газар авлигын эсрэг кампанит ажлаа үргэлжлүүлнэ


2017/06/19  109   0


Пакистаны Үндэсний хариуцлагын газар цахим болон хэвлэмэл материалаар дамжуулан хийдэг “Авлигад үгүй гэж хэл” гэдэг уриатай Авлигын эсрэг кампанит ажлаа үргэлжлүүлэхээр болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд ихээхэн үр дүнд хүрч, Транспарэнси интернашэнл байгууллагын гаргадаг судалгаагаар 2016 онд 126-р байрнаас 116-р байранд орж, ахиц дэвшил үзүүлсэн юм гэж Пакистаны Үндэсний хариуцлагын газрын дарга Камар Заман Чадри хэлжээ.

Түүнчлэн тэрээр хуулиар заасан байгууллагынхаа соён гэгээрүүлэх чиг үүргийнхээ талаар танилцуулж, авлигын хор уршгийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэмлэгүүдэд ойлголт өгч ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.

Зарим тохиолдолд тэд банкны бэлэн мөнгөний машинаар дамжуулан “Авлигад үгүй гэж хэл” гэсэн уриагаа хүргэдэг гэнэ.

Тус байгууллага нь их сургууль болон коллежийн оюутнуудад хүрэх зорилгоор Дээд боловсролын газартай санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа юм байна. Уг санамж бичгийн хүрээнд сайн дурын 42 мянган салбар нэгж байгуулагдаж, авлигын хор хөнөөлийн талаар ойлголтыг залуучуудад эртнээс өгч байгаа ажээ.

Үүнээс гадна тэд “Авлигад үгүй гэж хэл” хэмээх уриатай кампанит ажлаа компаниудтай хамтран явуулж, аж ахуйн нэгж байгууллагуудын үүд хаалганд кампанит ажлынхаа уриаг нааж, мөн тог цахилгаан, газны төлбөрийн баримт, жолооны үнэмлэх зэрэг зүйл дээр хэвлүүлжээ. Түүнчлэн тэд бүх үүрэн холбооны оператаруудаар дамжуулан кампанит ажлынхаа уриаг хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх