ОХУ-ын Санхүүгийн мэдээллийн алба гадаадаас 50 тэрбум рубль буцаан оруулж ирлээ


2018/07/20  235   0


ОХУ-ын Санхүүгийн мэдээллийн албаны дарга Юрий Чиханчин Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ “Шүүхийн байгууллагын тусламжтайгаар гадаадаас 50 тэрбум рубль буцаан оруулж ирж чадлаа” гэж хэлсэн байна.

Тэрбээр “Манай байгууллагын чиг үүрэгт мөнгө угаасан, терроризм, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхийг санхүүжүүлэх явдалтай тэмцэх байгууллага хоорондын зөвлөлийн үйл ажиллагаа багтсан байдаг учир ийнхүү дээд шүүхтэй хамтарч гадаадаас 50 тэрбум рублийг эргүүлэн авчирч чадлаа” гэсэн байна. Түүнчлэн, төрийн бусад байгууллагуудтай хамтран мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх явдлын эрсдэлийг үнэлэх аргачлалыг боловсруулсэн гэжээ.

Тэрбээр “Үндэсний эрсдэлийг тооцоолох аргачлалыг ашиглан бид авлигатай холбоотой санхүү, зээлийн асуудал, мансууруулах бодисын хууль бус эргэлт, төсвийн хөрөнгийн зориулалтын бус зарцуулалт, терроризмын санхүүжүүлт  зэрэг таван үйл ажиллагаанд хяналт тавина” гэсэн байна.

 Эх сурвалж

Махатир: Малайз Улсын Засгийн газрын гишүүд өөрсдийнхөө хөрөнгөө зарлаж, бэлэг сэлт авахаас татгалзана

Малайз Улсын Ерөнхий сайд Махатир Мохамад авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийнхөө Засгийн газрын гишүүдээ хөрөнгөө зарлаж, бусдаас үнэтэй бэлэг сэлт авахгүй байхыг шаардаж, сануулсан байна.

Уг шаардлага нь түүнд болон түүний Засгийн газрын бүх гишүүнд хамааралтай бөгөөд тогтоосон хугацаанд өгөх ёстой хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүх хөрөнгөө мэдүүлэхтэй шаардлагатай гэнэ.

Тэрбээр хэлэхдээ: “Сонгогдсон болон томилогдсон өндөр түвшний албан тушаалтнууд авлигатай тэмцэж чадвал бид авлигаас ангид байж чадна” гэжээ.

Мөн одоогоор хөрөнгийн мэдүүлгийг олон нийтэд хэрхэн ил болгох талаар судалж байгаа бөгөөд тус улсын Авлигын эсрэг хороонд Засгийн газрын гишүүд хэзээ ч хөрөнгөө мэдүүлж байгаагүй юм байна.

Махатирын Засгийн газар улс төрчдөд сонгуульд ялж гарахад дэмжлэг үзүүлсэн болон санхүүжүүлсэн хүмүүсийн гуйлтыг биелүүлэхийг хориглох тухай хуулийн төсөл боловсруулж байгаа бөгөөд тэрээр иймэрхүү төрлийн лоббигийн туршлагатай АНУ-г шүүмжилжээ.

Саяхан өөрийн төрсөн өдрөөрөө тэр сэтгүүлчдэд хандан: “Хэвлэл мэдээллийнхнийг авлигатай тэмцэх ажилд туслахыг хүсч байна” гэж хэлжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх