ОХУ-ын Ерөнхий прокурорын газар авлигатай тэмцэх шинэ арга олжээ


2017/12/06  85   0


ОХУ-ын Ерөнхий прокурорын газар цахим сүлжээг ашиглан мэдээлэл тарааж, залуучуудын дунд “Авлигын эсрэг прокурорын байгууллага” сэдвээр зохион бичлэгийн уралдаан зарлах гэж байгаа тухай Хамтын нөхөрлөлийн орнуудын Ерөнхий Прокуроруудын 27 дахь удаагийн уулзалт дээр ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка хэлсэн байна.

Ерөнхий прокурор Чайкагийн мэдээлснээр тэд иргэд, бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалах чиглэлээр шууд мэдээлэл авдаг тусгай утастай, авлигаас урьдчилан сэргийлэх ажилд залуучуудыг татан оролцуулах цахим сүлжээтэй болж байгаа бөгөөд энэ жил Залуучуудын холбоотой хамтран “Шинэлэг үзэл. Авлигын эсрэг прокурорын байгууллага” сэдэвт төслийг эхлүүлж байгаа юм байна.

Ерөнхий прокурорын үзэж буйгаар иймэрхүү төрлийн арга хэмжээг зохион байгуулснаар залуучуудыг зөв хүмүүжүүлж, авлигыг үл тэвчдэг болгоно гэжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх