ОФФШОР БҮС ДЭХ КОМПАНИУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН ОЛЖ АВАХ ВЭ?


2018/02/12  604   0


Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум өнгөрсөн хугацаанд 55 нууц бүс нутгуудад бүртгэлтэй 680,000 аж ахуйн нэгжийн мэдээлэл бүхий Мэдээллийн сан https://offshoreleaks.icij.org/  бий болгосон билээ.  Мөн ирэх долоо хоногуудад уг мэдээллийн санд нэмэлт мэдээллүүд орно. Тус мэдээллийн сангаас дараах гурван аргаар үр дүнтэй хайлт хийж болно. Үүнд: 

Мэдээллийн санг татаж аван өөр эх сурвалжуудтай харьцуулах 

Уг мэдээллийн санг бүхэлд нь татаж авах https://offshoreleaks.icij.org/pages/database   боломжтой бөгөөд үүнийгээ Форбес 500 гэх мэтийн бусад жагсаалттай  http://fortune.com/fortune500/  Open Refine болон Майкрософтын Эксэл программыг ашиглан харьцуулах. Энэ нь танд уг жагсаалтуудаас давхардсан нэрүүд болон хоорондоо ижил төстэй нэрсийг харуулна. 

Буруу таарсан мэдээллүүдийг шалгах 

Хэдий ижил төстэй нэр хайлтын дүнд гарч ирж болох ч энэ нь таны хайж байгаа хүн биш байж мэдэх тул заавал давхар нягтлан шалгах ёстой. Ингэхийн тулд дээрх мэдээллийн сан руу ахин нэвтэрч гарч ирсэн нэрийг дангаар нь хайлт хийснээр тухайн хүнтэй холбоотой бусад компаниудын нэрс гарч ирэх бөгөөд компьютерийн хулганаараа хоёр товшиход дэлгэрэнгүй мэдээллүүд гарч ирнэ. 

Компанийн бүртгэлээс нэмэлт мэдээлэл авах 

Мөн та улс орнуудын компанийн бүртгэлээс нэмэлт мэдээллүүд авч болно. Аруба http://www.kvk.aw/registers, Бахамас https://www.bahamas.gov.bs/wps/portal/public/gov/government/services/ Малта https://rocsupport.mfsa.com.mt/pages/default.aspx зэрэг бүс нутгуудын компанийн бүртгэлд нэвтрэн тодорхой хэмжээний төлбөр төлөн мэдээлэл авах боломжтой. Эдгээр бүртгэлүүд нь Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын мэдээллийн санд байхгүй мэдээллийг танд өгөх магадлалтай. 

Эх сурвалж

 ХОНГКОНГ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧӨЛӨӨТ ЭДИЙН ЗАСАГТАЙ 

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг тасралтгүй 24 дэх жилдээ дэлхийн хамгийн чөлөөт эдийн засагтай бүс нутгаар шалгарчээ.   АНУ-ын Өвийн сан нь жил бүр Эдийн засгийн чөлөөт байдлын индексийг жил бүр гаргадаг бөгөөд Хонгконг 100 онооноос 90.2 оноо авч энэ жил мөн нэгдүгээр байранд шалгарчээ.

Сингапур улс өнгөрсөн оноос 0.2 оноогоор ахиж 88.8 оноогоор энэ жил хоёр дугаар байранд жагссан бол Шинэ Зеланд Улс мөн өмнөх оны үзүүлэлтээс 0.5 оноогоор ахиж 84.2 оноогоор гуравдугаар байранд жагсаж байна. 

12 шалгуураар улс орнуудын бизнес, худалдаа, санхүүгийн орчны эрүүл, чөлөөтэй байдлыг дүгнэхэд Хонгконг 8 шалгуурт нь 90-ээс дээш оноо авчээ. Тус сангаас Хонгконгийн эдийн засгийн уян хатан байдал, өндөр чанартай эрхзүйн орчин, авлигад бага өртсөн болон төрийн үйлчилгээний ил тод байдал, дэлхийн засаг дахь нээлттэй байдал зэргийг нь өндрөөр үнэлжээ. Хонгконгийн Засгийн газраас дээрх үнэлгээг талархан хүлээн авсан бөгөөд цаашид ч энэ байдлаа хадгалахын төлөө хичээн ажиллана гэжээ.  

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх