Нигер улсын Авлигатай тэмцэх байгууллага авлигын хэргийг хянан шийдвэрлэдэг тусгай шүүх байгуулах саналыг дэмжжээ


2018/05/02  228   0


Нигер улсын Авлига болон бусад төрлийн гэмт хэргийг шалгах бие даасан хороо тус улсад тусгай шүүх байгуулах саналыг дэмжиж байгаа гэж Хуульчдын холбооны хурал дээр түүний төлөөлөгч нь хэлсэн байна.

Тэрээр хэлэхдээ, авлигын хэргийг хянан шийдвэрлэдэг тусгай шүүх байгуулснаар ердийн шүүхийн явуулдаг ажиллагааг хөнгөвчилж, асуудлыг илүү түргэн шуурхай шийдвэрлэдэг болно гэжээ. Түүнчлэн, тэр энэхүү шүүх байгуулах ажил удаан хүлээгдсэнийг дурьдаад тус хорооны тухай хуульд заасны дагуу Дээд шүүхийн шүүгчдэд авлигын хэргийг хянан шийдвэрлэх тусгай шүүх байгуулах саналаа хүргүүлж болдог зохицуулалттай байх тухай хэлсэн байна.

Тус байгууллагын явуулсан нэгэн судалгаагаар шүүгчдийн хариуцан шийдвэрлэдэг хэргийн тоо их байдгаас болж хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширдаг гэсэн дүгнэлт гарчээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх