МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АНГЛИ УЛСЫН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ


2018/02/07  810   0


Англи Улс 70,000 ам доллараас өндөр үнэ бүхий хөрөнгө эзэмшдэг бөгөөд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой байж болохуйц эсвэл авлига авах магадлалтай албан тушаалтныг хөрөнгийнхөө эх сурвалжийг тайлбарладаг байх хуулийн шинэ зохицуулалттай болж байна.

Энэхүү шинэ шаардлага нь иргэд гэмт хэргийн мөнгөө тус улсад хууль бусаар угаахаас сэргийлэх зорилготой бөгөөд энэ долоо хоногоос хэрэгжиж эхлэх юм. 

Одоогоор тус улсын Үндэсний гэмт хэргийн агентлаг улс төрийн өндөр албан тушаалтай хоёр иргэнийг дээрх шинэ шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд олон арван иргэдийг мөн тогтоож, хөрөнгийн эх үүсвэрийг нь тайлбарлуулах ажил үргэлжилж байна. 

Хэрэв иргэд хөрөнгө худалдан авсан мөнгөнийхөө хууль ёсны эх сурвалжийг тайлбарлаж чадахгүй бол Английн хууль сахиулах байгууллагууд шууд хураан авах эрхтэй аж. Хурааж авсан хөрөнгийг зарж борлуулсан орлогыг хууль сахиулах байгууллагуудын төсөвт оруулна хэмээн Аюулгүй байдлын сайд Вэн Валлас мэдэгджээ.

Дээрх зохицуулалтаас өмнө гадаадын иргэн тус улсад сэжиг бүхий хөрөнгө эзэмшиж буй асуудлыг шалгахад тус иргэн өөрийн улсдаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаагүй л бол боломжгүй байсан бөгөөд зөвхөн улс төрийн өндөр албан тушаалтай, олны танил хүмүүс л боломжтой байжээ. Харин энэхүү шинэ зохицуулалт нь бүх үндэстний хүмүүст үйлчлэх бөгөөд гол бай нь ОХУ-ын иргэд байна гэж ажиглагчид үзэж байна.  

Эх сурвалж

НИГЕР УЛСЫН ИРГЭД ЖИЛ БҮР 1.27 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ХЭЭЛ ХАХУУЛЬД ТӨЛДӨГ

Нигер Улсын авлигын хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн хамгийн нэр хүндтэй шүүгчдийн нэг болох Данлади Умар шүүгдэгчээс авлигын мөнгө нэхсэн хэргээр шалгагдаж байна. Шүүхийн баримтуудаас үзэхэд тэрээр авлигын хэргийн нэг сэжигтнээс 2012 онд 4986 ам доллар мөн саяхан 27800 ам долларыг нэхэж авсан байх магадлалтай байна. 

Тус улсын Статистикийн хорооноос гаргасан 2017 оны судалгаагаар жил бүр нийт насанд хүрэгчдийн гуравны нэг нь төрийн албан хаагчдад хээл хахууль өгдөг бөгөөд хээл хахуулийн нийт хэмжээ 1.27 тэрбум ам доллар байдаг байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх