Малайзын төрийн сантай холбоотой дансыг битүүмжилжээ


2018/07/06  504   0


Малайз Улсын эрх бүхий байгууллага Ерөнхий сайд асан Нажиб Разакт холбогдох эрүүгийн хэргийг шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд 1MDB гэх Малайзын төрийн сантай холбоотой хэргээр банкны 100 гаруй дансыг битүүмжилсэн байна.

Тус улсын Засгийн газраас байгуулсан тусгай ажлын хэсэг 1MDB сантай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 272 сая ам.доллар бүхий 408 дансыг битүүмжилсэн гэж мэдээлжээ. Эдгээр данс нь 1MDB сангийн хөрөнгийг зүй бусаар ашиглаж, зарцуулсан, 2011-2015 онд хийгдсэн 900 удаагийн гүйлгээтэй холбоотой ажээ. Битүүмжилсэн эдгээр данснуудыг хувь хүн, улс төрийн нам, төрийн бус байгууллага эзэмшдэг гэж мэдээлсэн бөгөөд орон нутгийн зарим хэвлэлийн хэрэгслээр мэдээлснээр, тэдгээр данснуудын дотор Нажибын толгойлдог, нэгэн үед хүчтэй байсан Малайзын Үндэсний Нэгдсэн намын данс байгаа гэжээ.

Эх сурвалж 

Армени Улсын Ерөнхий сайд: Хамтын нөхөрлөлийн орнууд авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай

Хамтын нөхөрлөлийн орнууд (ХНО) авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр нэн тэргүүнд хамтран ажиллах шаардлагатай гэж Армени улсын Ерөнхий сайд Никол Пашинян ХНО-уудын Авлигатай тэмцэх асуудлаарх Засгийн газрууд хоорондын зөвлөлийн уулзалт дээр хэлсэн байна.

Тэрбээр ХНО-уудын Прокурорын байгууллагын хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаарх хамтын ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд тус улсын Засгийн газар авлигатай тэмцэх чиглэлээр идэвхтэй, тогтмол үйл ажиллагаа явуулж байна гэж онцоллоо.

ХНО-уудын Прокурорын байгууллага хоорондын авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Пашинян илэрхийлжээ. Уг зөвлөлийн уулзалтад ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч Владимир Малиновский оролцож байгаа юм байна.

Эх сурвалж

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин авлигачдаас бизнес эрхлэгчдийг хамгаалах үүрэг даалгавар өгчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Авлигатай тэмцэх төлөвлөгөөнд тусгагдсан авлигын гэмт хэрэг хаана үйлдэгдсэнээс үл хамааран ОХУ-ын Авлигатай тэмцэх хууль тогтоомжийг зөрчин тус улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг сайжруулах үүрэг даалгаврыг Ерөнхий прокурорын газарт өгсөн байна.

Саяхан батлагдсан Авлигатай тэмцэх төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд авлигатай тэмцэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тухайлбал, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн оролцогч талуудын хэрэгжилтийн хяналтын бүлэг, Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС, Авлигын эсрэг олон улсын академи зэрэг байгууллагуудын арга хэмжээнд ОХУ-ын төлөөлөл оролцож байх үүргийг Ерөнхийлөгч Путин өгчээ.

Мөн тэрбээр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Олон улсын бизнесийн үйл ажиллагаан дахь гадаад улсын төрийн албан тушаалтныг хахуульдах явдалтай тэмцэх тухай конвенцийн ажлын хэсэгт ОХУ-ын оролцоог нэмэгдүүлэх ёстой гэсэн байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх