Малайзын Ерөнхий сайд асныг хилээр гарахыг хоригложээ


2018/05/14  68   0


Малайз Улсын Ерөнхий сайд асан Нажиб Разак эхнэрийн хамтаар Индонез Улсын Жакарта хотыг хувийн онгоцоороо зорчих гэж байсан боловч тэднийг хилийн албаныхан түр саатуулж, хилээр гарахыг нь хориглосон байна.

Нажибын тэргүүлдэг байсан Үндэсний фронт хүчнийхэн 61 жил төрийн эрх барьсан юм байна. Харин саяхан болж өнгөрсөн сонгуулиар тэд ялагдал хүлээж, түүний ажлыг одоо 92 настай Махатир Мохамед гэгч авчээ.

Зарим шүүмжлэгчдийн үзэж буйгаар, тэдний намын ялагдал хүлээсэн шалтгаан нь төрийн өмчит “1MDB” сангийн хэрэгтэй холбоотой юм гэнэ. Тухайлбал, тус сангаас 4,5 тэрбум ам.долларыг Нажиб бусдын хамтаар залилсан гэх хэрэгт шалгагдаж байсан бөгөөд энэ дүнгээс 700 сая ам.долларыг тэр хувийн дансандаа шилжүүлэн авчээ.

Харин тухайн үед томилогдож байсан Ерөнхий прокурор Мохамед Апанди Али 2016 онд уг асуудлыг үгүйсгэж, уг мөнгөн дүнгийг Саудын Арабын хааны гэр бүлээс хандивласан, одоо буцааж өгсөн гэж олон нийтэд мэдээлжээ. Шинэ Ерөнхий сайд Махатир уг асуудлыг дахин сөхөж шалгахгүй, хэрэв Ерөнхий прокурор авлигын гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримтыг нуусан гэдэг нь тогтоогдвол түүнд хариуцлага тооцно гэж хэлжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх