Малайзын Ерөнхий сайд асан хүнтэй холбоотой хэргийн талаар гомдол гаргажээ


2018/05/16  88   0


Малайз Улсын Ерөнхий сайд Нажиб Разакийн нам ялагдал хүлээснээр тэр өнгөрсөн долоон хоногт ажлаа хүлээлгэн өгсөн. Харин өнгөрсөн даваа гарагт түүний хууль бус үйлдлүүдийн талаар гомдол тус улсын Авлигын эсрэг хороонд гаргасан байна.

Хэвлэлийнхний мэдээлснээр, уг гомдолд Нажибыг ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хахууль авсан, хууль бусаар хөрөнгөжсөн талаар дурдсан байна.

“Шуурхай арга хэмжээ авахуулах зорилгоор энэхүү гомдлыг гаргасан. Авлигын эсрэг хороонд эсвэл Цагдаагийн байгууллагад нэмж гомдол гаргана” гэж гомдлыг гаргасан, тус хороонд ахлах ажилтнаар ажилласан байсан Абдул Ракак хэлжээ. 

Түүнчлэн өнгөрсөн даваа гарагт Малайз Улсын Авлигын эсрэг хорооны дарга Дзулкифи Ахмад албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Засгийн газрын тэргүүндээ өгсөнтэй нь холбогдуулан энэ гомдлыг гаргасан гэж тэр нэмж хэлсэн байна.

Нажибын хувьд төрийн өмчит “1Malaysia Development Berhad” хөрөнгө оруулалтын сантай холбоотой 4,5 тэрбум ам.долларын хэрэгт шалгагдаж байсан. Ийнхүү тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж, түүнийг сангийн хөрөнгөөс тодорхой хэмжээний мөнгийг хувийн дансандаа шилжүүлж авсан гэх хэрэгт буруутган, хилээр гарах эрхийг нь хязгаарласан байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх