Малайз улсын Авлигын эсрэг хороо авлигын эсрэг аян эхлүүлнэ


2017/05/12  238   0


Малайз улсын Авлигын эсрэг хороо авлигын эсрэг хувьсгалын аян эхлүүлж, сар бүрийн нэгний өдөр тэдний 2,000 албан хаагч олон нийттэй уулзаж, тэдний саналыг сонсч байхаар болсон тухай шийдвэр гаргасан байна.

Сар бүрийн эхний өдөр манай байгууллагын салбар, нэгжийн 2,000 албан хаагч олон нийттэй уулзаж, авлигыг үл тэвчдэг нийгмийг бий болгож, хамтдаа авлигаас урьдчилан сэргийлж, тэмцэнэ гэж тус хорооны орлогч дарга Дзулкифи Ахмад хэлжээ.

Мөн тэрээр манай байгууллагын 2,000 албан хаагч нисэх онгоцны буудал, вокзал зэрэг олон нийтийн газраар явж ажиллан, олон нийтэд мэдээлэл өгч, тэднийг хэрэг, зөрчлийн талаар мэдээлж байхыг уриалж, тэдэнтэй хамт сельфи фото зураг авахуулж, нүүр ном (фэйсбүүк)-доо байршуулна гэсэн байна.

Иймэрхүү байдлаар бид олон нийтэд ойрхон, нөхөрсөг гэдгээ харуулах болно гэж тэр нэмж хэлжээ.

Эх сурвалж: http://www.theborneopost.com/2017/05/09/macc-launches-gerah-3j-campaigns-in-fight-against-corruption-with-public/

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх