КОРЭАН ЭЙР КОМПАНИЙН ЗАХИРЛЫГ ШАЛГАЖ БАЙНА


2018/09/24  119   0


БНСУ-ын Прокурорын газраас Корэан Эйр компанийн захирал Чо Янхог татвараас зугтсан болон хөрөнгө шамшигдуулсан хэргүүдэд холбогдуулан шалгаж байна. Чо нь үндэсний агаарын тээврийн Корэан Эйр компанийг эзэмшдэг Ханжин группын захирал ажээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Сөүл хотын Өмнөд дүүргийн прокурорын газарт байцаалт өгсөн бөгөөд энэ нь түүний 4 дэх удаагийн байцаалт юм.

Тэрээр Ханжин группийн охин компаниар хувийн байрныхаа харуул хамгаалалтын хөлсийг төлүүлсэн зэрэг үйлдлүүддээ шалгагдаж байгаа юм. Мөн энэ удаа прокурорууд түүнийг шинэ хууль бус үйлдлүүдэд сэжиглэж буй бөгөөд нэмэлт тодруулга авч байгаа ажээ.

Прокурорууд Чог баривчлах саналаа шүүхэд гаргасан боловч шүүхээс татгалзсан байна.

Дээрх мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан түүний гэр бүл энэ оны эхээр олны шүүмжлэлд өртөөд байсан юм. Түүний эхнэр, хоёр охиныг компанийн ажилтнууд болон өөрсдийнх нь нөлөөнд байдаг хүмүүсийг үг хэлээр доромжилж, бие мах бодийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгасан ажээ.

Эх сурвалж

БНХАУ-ЫН ҮНДЭСНИЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ГАЗРЫН ДАРГЫГ АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН БАРИВЧИЛЛАА

БНХАУ-ын Эрчим хүчний агентлагийн дарга, Хятадын үндэсний нүүрсний бодлогыг бүтээгчдийн нэг Нур Бекриг авлигын хэрэгт холбогдуулан Сахилга бат хянан шалгах хороо баривчилжээ. Түүнийг “ноцтой сахилга бат болон хууль зөрчсөн” хэмээн тус хорооноос мэдэгдсэн байна. Сахилга бат хянан шалгах хорооноос баривчлагдсан тухай нь олон нийтэд зарласан бараг бүх албан тушаалтан ял сонсдог.

2012 оноос эхлэн эдийн засаг уналтад орж, Хятадын нүүрсний үнэ буурч байх үед Нур Бекри нь Австрали болон бусад орнуудаас орж ирэх нүүрсний импортыг хааж, Шинжианы нүүрсний эрэлтийг хэвийн хэмжээнд нь барихын төлөө шаргуу ажилласан хүмүүсийн нэг юм.   

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх