Хятадын Хяналтын байгууллага ядуурлыг бууруулах сантай холбоотой авлигын хэргийг илрүүллээ


2018/02/01  155   0


БНХАУ-ын Хяналтын байгууллага ядуурлыг бууруулах сангийн төсвийг завшсан гэх албан тушаалтнуудын нэрийг зарласан байна.

Хахууль авсан, сангийн хөрөнгийг завшсан, залилан хийсэн зэрэгтэй холбоотой 8 хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Хятадын Коммунист намын Сахилга батын хяналтын газар мэдээлжээ.

Тухайлбал, нэг хэрэгт 2016 онд Уйгарын өөртөө засах орны хотын захиргааны албан тушаалтан ядуурлыг бууруулахад зориулагдах ёстой байсан 273,000 ам.долларыг хувьдаа завшиж, улмаар тэр мөнгөөр мөрийтэй тоглоом тоглож, алдсан байна. Түүний намын гишүүнчлэлийг хасч, албан тушаалаас нь чөлөөлж, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд ядууралтай тэмцэх салбарын авлигын асуудалтай идэвхтэй тэмцсэн бөгөөд цаашид энэ чиглэлээр зөрчил гаргасан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно гэж Хятадын Коммунист намын Сахилга батын хяналтын газрын төлөөлөгч хэлжээ.

Эх сурвалж 

Непал Улс НҮБ-тай хамтран авлигын эсрэг шинэ хууль боловсруулжээ

Непал Улсын төрийн байгууллага болон компаниудтай холбоотой авлигын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэхэд чиглэсэн шинэ хуулийг тус улсын Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх газар боловсруулсан байна.

Тус газрын албан тушаалтны мэдээлснээр, Непал Улс Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид 2011 онд нэгдэн орсон бөгөөд шинэ хуулиа Конвенцид нийцүүлэн боловсруулжээ.

Энэхүү хуулиар гадаадын болон үндэстэн дамнасан компанид ажилладаг Непалын иргэн бусдад давуу байдал олгох замаар хахууль авсан бол хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. Түүнчлэн, хахуулийн хэрэгт холбогдсон хувийн хэвшлийн ажилтнуудад хариуцлага тооцох ажээ.

Мөн шинэ хуулиар банк, санхүүгийн байгууллага, корпораци, даатгалын компани, хөрөнгийн биржид хувьцаагаа байршуулсан хувьцаат компани, төрийн бус байгууллага, хэрэглэгчдийн төлөөх хороо зэрэг байгууллагуудыг олон нийтийн байгууллага гэж үзэхээр заажээ.

Тухайлбал, Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх газрын төлөөлөгч “Нэр бүхий байгууллагууд ард иргэдийн мөнгийг зарцуулан ашигладаг учраас тэднийг хяналтанд оруулах шаардлагатай байна” гэсэн байна.

Түүнчлэн, албан тушаалтан зохих шийдвэрийг шаардлагатай хугацаанд гаргаагүйгээс болж олон нийтийн байгууллагад хохирол учруулсан бол хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Гэхдээ тухайн албан тушаалтан үйлдлээ үндэслэлтэйгээр тайлбарлаж чадсан бол хариуцлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөх юм гэнэ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх